Тамбов муж нано технологийн төв боллоо. Оросын томоохон хүрээлэн, үйлдвэрүүдийг нэгтгэсэн «Наномир»  бүс нутаг хоорондын нэгдлийг Тамбовын улсын их сургуулийн дэргэд байгуулжээ. Авьяас билигтэй олон эрдэмтэд оросын хөдөө нутгийг алдаршуулсан. Тамбов мужид ажиллаж амьдарч байсан биологич Иван Мичуринийг  дурдахад хангалттай биз. Улсаас Тамбовын УИС-ийн дэргэд нано технологийн төвийг байгуулахад багагүй хөрөнгө гаргав. Эдүгээ Тамбовын УИС орчин цагийн нано технологийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, арми, цагдаагийн хүч, аж үйлдвэрт инноваци бүтээж байна. Мөн төв «Наномир» нэгдлийн төв байр болсон гэж Тамбовын УИС-ийн захирал Владислав Юрьев «Оросын дуу хоолой»  радиод мэдээлээд «Нэгдэл нэг төрлийн барилга байгууламжуудыг нэгтгэсэн. Нано үйлдвэрлэлийг хөгжүүлэх үзэл суртал харилцаа холбоог тодорхойлж байна. Эдүгээ бид АНУ, Их Британи, Япон дахь түншүүдтэй харилцаж байна. Тэд  нано бүтээгдэхүүнээ гадаадад худалдах боломж бидэнд олгоно. АНУ, Японд үйлдвэрлэснээс давуу  талтай хэмжих техник тэдгээрийн дотор ч байна. Манай бүтээгдэхүүн илүү үр ашигтай. Бүтээгдэхүүнээ оросын үйлдвэрийн газруудад туршсан. Анхны багаж төхөөрөмжөө АНУ-д худалдсан» гэв. Мэдээжээр Тамбовын УИС-ийн нано технологийн төв болон түүний түншүүд бүтээгдэхүүнээ гадаадад нийлүүлэхээс гадна шинжилгээ  судалгаа хийдэг. Тухайлбал нано материал ан амьтанд ямар нөлөө үзүүлэхийг судлаж, хүн, хүрээлэн буй орчинд хортой нано материалын оросын цэсийг зохиох дээр ажиллаж байна. Ийм цэс 2012 онд бий болно гэж Тамбовын УИС-ийн Анагаах ухааны экологи, нано хорсудлалын төвийн захирал Александр Гусев «оросын дуу хоолой» радиод мэдээлэв. Нано материалыг аж үйлдвэрийн янз бүрийн салбарт  ашиглах ажлыг хариуцсан нано материал үйлдвэрлэгчдэд юуны түрүүнд энэ хар цэсийг  танилцуулна.