Орос улс  байгалийн  гамшиг, эрс хувирал, техникийн  сүйрлийн хор уршигтай тэмцэх болон нэн чухал барилга байгууламжуудыг террорын аюулаас хамгаалах тусгай техник хэрэгслийн цоо шинэ загваруудыг  5-р сарын 17-20-нд Москвад ажиллах « Аюулгүй байдал-2011» олон улсын үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Дэлхийн 15 улсын 500 гаруй компани түүнд оролцож байна. Эдүгээ аюулгүй байдлыг хангах цогцолбор системийн  эрэлт хэрэгцээ дэлхийд эрс нэмэгдэж байна. Энэ нь  ноцтой аюул олонтаа тулгарч байгаатай холбоотой. Онцгой байдлын яамны тэргүүн Сергей Шойгу үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ сүүлийн  жил хагаст дэлхийд томоохон долоон сүйрэл гарсныг тэмдэглэв. Өнгөрсөн зун Орост болсон байгалийн гал түймэр, Пакистан дахь сүйрлийн үер, 2010 оны өвөл Оросын төвийн  бүс нутагт  орсон «мөсөн бороо»  болон  энэ хавар Японд гарсан техникийн үүдэлтэй сүйрэл зэргийг нэрлэж байна. Сайд Шойгугийн онцолсноор ийм байдал ШУ, үйлдвэрлэл болон онц байдлын хор уршгийг арилгаж буй  байгууллагуудыг шинэ технологи, техник бүтээх тал дээр урагшлуулав. Гал унтраах, усан дээрхи аврах ажиллагаа, ажиглалт хамгаалалтын дүрс бичлэгийн систем үзэсгэлэнд гол байр эзлэж байна гэж үзэсглэнг  гаргасан «Бизон» компанийн ерөнхий захирал  Николай Маричев тэмдэглэн хэлээд «Нисэгчгүй жижиг багажаас аваад нисэх онгоцны буудалд гал сөнөөх том машин хүртэл 10 мянга орчим загварын тусгай техник хэрэгслийг үзүүлж байна. «Росатом» улсын корпораци атомын барилга байгууламжуудыг  хамгаалах шинэ технологийг үзүүлж байна» гэв. Атомын салбарын барилга байгууламжуудын аюулгүй байдлыг хангаж хамгаалах техник хэрэгслийг бүтээж буй Оросын томоохон «Элерон» хүрээлэн, зураг төсөл , зохион бүтээгчдийн компаниэс «Цөмийн ба цацрагийн аюулгүй байдал» тусгай үзэсгэлэнгийн хүрээнд үзмэрүүдээ дэлгэн тавьжээ. Үүний хамт атомын салбарт зориулан үйлдвэрлэсэн техник хэрэгслийг өөр салбарт үр ашигтай хэрэглэж байна. Энэ удаа тус компани тусгай ачаа аюулгүй тээвэрлэх автомат систем болон  10 мянган шоо метр бүхий том агуулахыг хамгаалах «Конус» цогцолборыг үзүүлж байна. Түүнчлэн  нутаг дэвсгэр , барилга байгууламжийг хамгаалах төрөл бүрийн хэрэгслийг дэлгэж тавьсан гэж «Элерон» компанийн төлөөлөгч Владимир Соколов хэлээд «Хамгийн гол нь эдгээр техник хэрэгсэлд бэлтгэх ажил шаардагдахгүй. Зурвасыг хагалах, мод бутыг огтлож арилгах бэлтгэлийн ажил өрнөдийн өрсөлдөгч техникэд шаардагдаж байгаа бол «Элерон»  цогцолборт ийм нарийн бэлтгэл хэрэггүй. Тэд аянгатай бороо, хүчтэй салхинаас сайн хамгаалагдсан» гэв.Шинжээчийн хэлснээр бол чухал барилга байгууламжийг найдвартай хамгаалахын тулд  физикийн янз бүрийн олон зарчимд үндэслэсэн хэрэгслийг ашиглаж байна. Гал сөнөөх цоо шинэ системийг «Иж бүрэн аюулгүй байдал» үзэсгэлэн дээр үзүүлж байна. Онц байдлын яамнаас нанотехнологийг үндэслэсэн боловсруулалтуудыг дэлгэн тавьжээ. Москва орчмын Оросын Онц байдлын ямны аврах төвийн талбарт явагдах хээрийн иж бүрэн сургууль үзэсгэлэнгийн нэг ёсны үзвэр болно.Янз бүрийн анги нэгтгэл хэтийн төлөвтэй техник хэрэгслийг бодит нөхцөлд хэрэглэх арга ажиллагаа явуулна. Хэрэглэх техник хэрэгсэл үзмэр төдий зүйл бишээ. Тэдгээрийг олноор нь үйлдвэрлэж байна.