5-р сарын 24-нд Москвад оросын  нефть-хийн  “Газпром” компаний болон  Хятадын CNPC  компаний удирдлагууд  яриа хэлэлцээ хийх юм. Уулзалтаар оросын байгалийн хийг Хятадын зах зээлд нийлүүлэх гэрээнд гарын үсэг зарахад саад болж байгаа  асуудлуудыг хэлэлцэх юм. Энэ тухай “Интерфакс-Китай” агентлагт хятадын корпорациас мэдээлжээ. Түүнчлэн хийн хоолой барихад хятадын санхүүжилтийг оролцуулах талаар ярилцана. Уг хэлэлцээрт Хятадын талаас CNPC компаний дэд ерөнхиийлөгч Ван Дунь Цинь оролцох юм.  CNPC компаний төлөөлөгч  хоёр тал 6-р сард болох  Петербургийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын үеээр хэлэлцээрт гарын үсэг зурахаар хичээн ажиллаж байна хэмээжээ. Их чуулганд  БНХАУ-ын төрийн тэргүүн Ху Зиньтао оролцох юм.