Тунисийн ДХЯ  Муаммар Каддафийн эхнэр Сафия, түүний охин Аиша нар Тунисийн Жерба арал дээр байгаа тухай мэдээг өнөөдөр няцаалаа. “Муаммар Каддафийн төрөл төрөгсөд манай улсад байгаа тухай мэдээлэл бидэнд байхгүй” гэж  мэдэгдэлд дурджээ. Үүний өмнө гадаадын ХМХ Ливийн удирдагчийн эхнэр, охин хоёр нь Тунисд хорогдож байгаа тухай мэдээлж байсан юм. “Аль Жазира”-гийн мэдээлснээр Каддафийн ойрын хамаатнууд нь Тунист  өнгөрсөн бямба гаригт очижээ.