ОУВС-ийн тэргүүн Доминик Стросс Кан албан тушаалаасаа огцорлоо гэж тус байгууллагын сайтан дээр гарсан хэвлэлийн мэдээнд дурджээ. Уг мэдээнд өгүүлснээр  тэрээр захирлын зөвлөлд албан тушаалаас нь яаралтай огцруулахыг хүссэн тухай мэдээлжээ.  Стросс Каны уг захидалд тэрээр өөрийнх нь эсрэг  тулгаад байгаа ялыг үгүйсгэж байгаа тухайгаа бичжээ. Нөгөөтэйгүүр, нэр хүндтэй, үнэнч зүтгэж ирсэн “байгууллагынхаа нэр төрийг хамгаалахын” тулд, өөрийн буруугүй гэдгийг нотлон хамгаалахад өөрийн бүхий л хүч чадлаа  зориулахыг хүсч байна гэж захидалд бичжээ. Тус байгуулаггын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Жон Липский ажиллаж байна.Европын орнуудын ЗГ-ууд   ОУВС-ийн шинэ тэргүүнээр Францын сангийн сайд Кристина Лагардыг санал болгоход байгаа. Түүний   нэрийг олон нийтийн өмнө Шведын сангийн сайд Андерс Борг дэвшүүлээд байна.