Амьдралыг танин мэдэж байж л сая түүнээс таашаал авч болно, гэхдээ  энэ нь тодорхой эрсдэлтэй байдаг юм шүү гэж Орос улсын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. “Бидний дундаас нэг ч хүн гэмт хэрэг, тахал өвчин, байгалийн гамшиг юм уу техногены сүйрлээс гадуур үгүй. Энэ нь ямар нэгэн тавилантайгаа эвлэрсэн зүйл огт биш юм, харин тойрон байгаа орчноо бодитоор харж байгаа явдал юм “ гэж  Путин америкийн “ Outdoor.Life.” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Гэхдээ энэ нь амьдралаас холдох шалтгаан огт биш юм “ гэж ерөнхий сайд цохон тэмдэглэв. Тэрээр ан гөрөө, загас агнуурын тухай ярихдаа энэ нь хүний  сонирходог л зүйлийн нэг бөгөөд бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн амьдралын салашгүй хэсгийн нэг юм. Гэхдээ одоо үед хүн байгаль дэлхийн өмнө хариуцлагаа мэдэрч байх ёстой , хамгийн гол нь “бүү сүйтэг!” гэх зарчим үйлчлэх ёстой” гэж Путин хэллээ.Орос улсын ерөнхий сайд өөрийгөө “анчин биш” гэж хүлээн зөвшөөрлөө. Загасчлалын тухай тэр хэлэхдээ дэлхийн хамгийн гайхалтай загасчлал Мурманск мужид, Волга мөрний бэлчирт болон Астраханий нутагт байдаг хэмээн хуучилав. “  Яг энд би усан доорхи буугаар булуу загас барьж байсан юм“ гэж тэр ярив.Үндэстний өвөрмөц онцлогуудын тухай асуултанд тэрээр аль нэгэн үндэстнийг тодорхой шинжээр шинжих нь буруу гэж үздэг тухайгаа ярив. Оросуудыг америкчуудтай харьцуулахдаа тэрээр ийнхүү хэлэв: үндсэндээ бид  их ойролцоо, ингэхдээ юу тай ч дээдсийг дуурайдаггүй”. Америкийн сэтгүүлчийн, америкийн удирдагчийг  ан хийх үедээ  юмуу, цээжээрээ шалдан зургаа авахуулахыг төсөөлж чадахгүй байна гэсэнд  Путин  АНУ-ын ерөнхийлөгч агсан Теодор Рузвельт зүгээр нэг ангийн буутай авахуулаад зогсоогүй, дэргээдээ өөрийн гараар намнасан арслантай зураг байдаг гэдгийг сануулав.Түүнчлэн Владимир Путин одоогийн ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн жил “олон арван зурагтын камер, зургийн аппарат онилж байхад Мексикийн буланд сэлж , зөөлнөөр хэлхэд “зөөлөн ярихад зангиагүй уулзалт ” хийсэнийг бас сануулаад авлаа. Мэдээж хэрэг, улсын тэргүүн хүний хувьд хүмүүсийг үг, үйлээрээ хөндөхгүйг хичээх нь маш чухал. Гэхдээ нийгэмд маш олон  төрлийн,  зарим тохиолдод бүр харилцан биенээ үгүйсгэсэн өөрийн илрэлүүд гарч ирдэг тул тэр болгоныг өөрийн үйлдэлтэй байнга харьцуулна гэдэг боломжгүй байдаг гэж Путин хэллээ. Бүгдийг учир утгагүй болгож бас болохгүй. Энд чухал , гол зүйлүүдийг тодруулан авч, дэмжих шаардалагтай болдог. Тэрээр улс төрийн соёлт, алсын хараатай байдал нь “орчин үеийн соёл иргэшлийн чухал үнэт зүйлс ” буюу ахуйн ёс-суртахууны үндэс суурь юм гэв.