АНУ-ын тусгай албаныхан 5-р сарын 2-ны шөнө устгасан гэж зарлахаас бүр таван жилийн өмнө Усама бен Ладен нь хорвоогийн жамаар  мөнх бусыг үзсэн юм. Ийм шуугиант мэдээллийг өнөөдөр АНУ-ын ТТГ-ын тагнуулч асан Оросын ТВ-ийн  “1-р сувагт” өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Тэрээр бен Ладентай хувийн харьцаатай байсан бөгөөд түүнийг 2006 оны 6-р сарын 26 -нд гурван бие хамгаалагчийнх нь хамт сүүлчийн замд нь үдэж байжээ. Беркан Яшар чечен үндэстэн, Түрк улсад амьдардаг.  Тэрээр бен Ладены үхлийг мэддэг гэдгээрээ АНУ-ын ТТГ-аас  болгоомжилж байгаа аж. Тиймээс түүний тухай олон нийт мэдэж байвал тэр аврагдаж болох юм. Түркийн тусгай албаныхан түүнд хамгаалалт гаргаж, зэвсэг өгсөн байна. Гэхдээ  Оросын ХМХ-д ярилцлага өгвөл нэмэлт баталгаа болж болох юм гэж Яшар үзжээ.Бен Ладентай тэр 1992 оны 9-р сард Чеченд танилцсан байна.  Тэнд Яшар нь “Свобода” радиогийн ажилтнаар ирж, ТТГ- аас түүнд тун шуурхай Абу Бакар гэж нууц нэр өгчээ. Тэр үед Яшар бен Ладены бие хамгаалагчид болох  3  чечентэй танилцжээ. «Тэд Сами, Аюб, Махмуд нар юм. Тэд түүнтэй сүүлчийнх нь өдөр хүртэл хамт явсан .Энэ он сар, өдрийг  би маш сайн тогтоосон юм. Тэнд гурван 6-ын тоо байсан : 2006 оны 6-р сарын 26. Эдгээр хүмүүс болон өөр бас  Лондонгоос ирсэн 2 хүн, бас АНУ-аас  хоёр хүн,нийлээд долоон хүн түүнийг нас барсныг харсан» гэж Беркан Яшар хэллээ. Беркан Яшар өөр зүйлүүдийг бас дурдлаа. Бен Ладен нь нас барахын  өмнө маш хүнд өвдсөн. Маш их турсан байж. Бен Ладены хүссэнээр гурван чечен хүн түүний цогцсыг угааж,дараа нь түүнийг оршуулсан гэж оросын сэтгүүлчтэй ярилцахдаа тэрээр хэлжээ. Өнөөдөр  Беркан Яшар  “нэг номерын алан хядагчийг” оршуулсан тэдгээр гурван чечен хүн лав алуулсан байх гэж өөрийгөө буруушааж байна. Тэрээр  2008 онд Вашингтонд болсон бага хурал дээр  анх удаагаа ямарч нэр ус хэлэлгүй бен Ладены нас  барсан өдөр, сар, оныг зарласны дараа гурван чечен хүн сураггүй алга болсон юм гэжээ. Хамгийн сүүлд уулзсан хүн бол Сами байсан. Түүний ярьснаар  тэр АНУ-ын тусгай албаныхан бен Ладеныг хороосон тухай албан ёсоор мэдээлэхээс нь хэд хоногийн өмнө түүнийг тусгай албаныхан хулгайлжээ. Энэ бүхнээс үзэхэд чухамдаа Сами л бен Ладены оршуулсан газрыг тэдэнд хэлж өгсөн бололтой. Бен Ладеныг Пакистан-Афганы хил дээр байдаг ууланд оршуулжээ. Юутай ч атугай Яшартай  Сами хамгийн сүүлийн удаа Пакистанаас ярьж байжээ. Беркан Яшар цааш нь ингэж ярьж байна: «Исламабадад бен Ладеныг устгах ямарч ажиллагаа болоогүй. Би америйкийн гал тогоог сайн мэднэ. Тэд оршуулсан газрыг олж, цогцсыг гаргаад л юу ч төлөхгүй.  Тэд  тусгай албаныхан технологийн дагуу ажилласан, алхам бүрийг нь хянасан гээд л ярих хэрэгтэй биз дээ. Дараа нь үүнийгээ агуу их ялалт байгуулсан, ингэхдээ татвар төлөгчдийн мөнгийг салхинд зүгээр нэг хийсгэчээгүй гэдгээ харуулаа биз дээ». Энэ үнэн санаанаасаа ярьсан шуугиан тарьсан мэдээг “Оросын дуу хоолой” радиод Стратегийн судлагааны хүрээлэнгийн  дорно-дахины шинжээч Сергей Демиденко  тайлбарлахдаа  «Бен Ладен хорвоогийн жамаараа өөд болсон гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. 2007 онд Пакистаны алдартай  улс төрийн зүтгэлтэн агсан Беназир Бхутто   бен Ладен нь үхсэн тухай мэдэгдэж байсан. Зарчимын хувьд бол тухайн зүйлийн тухай авч үзэлгүй, нийтлэг зүйлийг ярих нь зүйтэй юм. Чухамдаа  бен Ладены үхэл нь дэлхий ертөнц болон  Ойрхи-Дорнодын геополитикийн байдалд ямар үр дагавар авчирахав гэдгийг бодууштай юм» гэж  Сергей Демиденко хэллээ. Дэлхийн тусгай албаныхан худал мэдээ гарган,  мэдээллийн дайн хийж байна гэдгийг анхааруулаад  үүний хүрээнд АНУ-ын тусгай албаныхан бен Ладеныг устгасан ажиллагаа нь  зохицож байгаа бололтой гэж үзэж байна.