Оросын Гадаад тагнуулын албаны тэргүүн Михаил Фрадков Хойд Солонгосын удирдагч Ким Чен Иртэй Пхеньянд уулзлаа. Уулзалтанд Пхньян дахь Орос улсын ЭСЯ-ны дипломатууд, БНАСАУ-ын Ардын ажилчны намын удирдлагууд оролцов. Оросын төлөөлөгчийн  энэхүү уулзалт нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн тухай зургаан талын хэлэлцээрийг сэргээх энэ цаг үед болж байна.  Яриа хэлэлцээний дараа Оросын төлөөлөгчдөд зориулан хүндэтгэлийн зоог барилаа.