Петербургийн хууль тогтоох хурлын өнөөдрийн хуралдаанд оролцогчид өөрийн төлөөлөгч Сергей Мироновыг Холбооны зөвлөлөөс татахын төлөө санал өгсөн тухай «Интерфакс» агентлагийн сурвалжлагч мэдээллээ. Энэ нь ОХУ-ын парламентын дээд танхимын даргын суудал сул болсон гэсэн үг. Миронов санал хураалтын дүнг хүлээлгүй Мариинский ордноос гарч явав. Холбооны зөвлөлөөс татагдаад Улсын Думын энэ удаагийн сонгуулийн депутат болно. Ийм боломж надад бий гэж тэрээр мэдэгдэв. Холбооны зөвлөлийн дарга Сергей Мироновыг татсан явдал улс төрийн хэвийн өрсөлдөөнийг харуулж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэллээ. Ерөнхийлөгчийн хэлснээр бол хэнийг ч огцоруулах нь ямар нэг онцгой явдал биш. Бүгд  түүний дотор ерөнхийлөгч ч төрийн албан тушаалаас эрт орой нэгэн цагт чөлөөлөгддөг.Улс төрийн үйл ажиллагаагаа явуулж эхлэнгүүт үүнд бэлэн байх хэрэгтэй гэж Дмитрий  Медведев өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр хэллээ.