Орос улс ПДХ системийн асуудлаар өрнөдийнхөнтэй тохиролцож чадахгүй юм бол цөмийн чадавхиа эрчимтэй хөгжүүлж зузаатгана гэж өнөөдөр ерөнхийлөгч Дмитрий Медведев хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Орос улс ба өрнөдийн орнууд ПДХ системийн хүрээнд хамтран ажиллах загварыг боловсрууна гэдэгт тэрээр найдаж байна. «Боловсруулж чадахгүй бол бид арга буюу хариу арга хэмжээ авна. Гэвч энэ нь хүсүүштэй хувилбар биш. Тохиролцохгүй бол цөмийн цохилтын хэрэгслийн чадавхийг эрчимтэй хөгжүүлэх асуудал тавигдана» гэж ОХУ-ын  Ерөнхийлөгч хэллээ. Түүний хэлснээр бол энэ нь адгийн муу хувилбар юм. «Ийм хувилбар биднийг «хүйтэн дайны» эринд ухруулна» гэж Дмитрий Медведев хэвлэлийн бага хурал дээр хэллээ.