Орчин цагийн ардчилсан нийгэмд угсаатан хоорондын зөрчлийг яаж арилгах вэ? гэсэн асуудалд хариулахыг Ярославльд Дэлхийн улс төрийн форумын нэгэн секцийн хуралдааны төлөөлөгчид оролдоно.Форум  9-р сард  болно. Гэвч түүнийг одоо идэвхтэй бэлтгэж байна. «Олон үндэстний нийгмийн ардчилсан байууллагууд» секцийн урьдчилсан уулзалт 5-р сарын 17-нд Бээжинд боллоо. Дэлхийн олон орны улс төрчид оросын Ярославль хотноо 3 дахь удаагаа хуралдана. Олон улсын аюулгүй байдал 2009 онд, өнгөрсөн онд ардчиллын стандарт  анхаарлын төвд байсан. Энэ удаа Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн ивээл дор болох форум «Орчин цагийн төр нийгмийн олон янзын эринд» гэсэн гол сэдэвтэй. Нийгэм улам нарийн түвэгтэй болж, соёл, угсаа, шашин, эдийн засгийн шинж тэмдэгээр хуваагдаж байна. Нийгмийн уламжлалт бүлгүүд болон тэдгээрийн харилцаа өөрчлөгдөж байна. Ийм нөхцөлд ардчилсан төр эрс тэрс гэмээр зүйлийг нийцүүлэхийг оролдож байна. Жишээ нь  үр ашигтай эдийн засгийг нийгмийн шудрага ёсны зарчим, цагаачдын өвөрмөц байдлыг тэднийг  төр улсад интеграцчилах, хүний эрхийг олон улсын аюулгүй байдлыг хангах шаардлагатай нийцүүлэн хослуулж байна. Ярославльд болох санал шүүмжлэлд оролцогчид  эдгээр асуудлыг эргэцүүлэн бодож, шийдвэрлэх арга замыг хамтран олж тодорхойлохыг хичээх юм. Тэд ярославлийн форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг Бээжинд  хэлэлцэж,санал шүүмжлэлийн гол гол чиглэлийг тодорхойлсон тухай «Эксперт» сэтгүүлийн  эрхлэгч Валерий Фадеев «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Урьдчилсан бага хурал форумын бэлтгэлийн хүрээнд Бээжин,Мадрид, Рига хотуудад хийгдэж байна. Бээжингийн бага хурлыг улс төр, олон үндэстний нийгэмд ардчиллыг хөгжүүлэх асуудалд зориулав. Хятад улс бол 50 гаруй угсаатан бүхий жигд бус хөгжилтэй  нийгэм юм. Хятад улс ардчиллын хөгжлийн асуудлаар өрнөдийн төлөөлгчидтэй маргалдаж, ардчиллыг өөрөөр ойлгож байсан ч ардчиллыг хөгжүүлэхийг  хэрэг дээрээ сонирхож байна. Ямар ч болов хүнд түвэгтэй нөхцөлд ч улс төрийн ардчилсан системийг бүтээн байгуулахыг хичээх хэрэгтэй гэж бага хуралд оролцогчид санал нэгтэй үзэж байна» гэлээ. Түүнчлэн ардчилсан өөрчлөн байгуулалитад хэн саад болж байгааг илрүүлэхийг  форумд оролцогчид оролдоно. Ардчиллах үйл явцад саад болж буй хүчин зүйлс Орос Хятад  улсуудад олон талаараа адил төстэй байна гэж Валерий Фадеев үзэж байна. Тэрээр хэлэхдэ «Хятадын нийгэмд ардчилалыг хэн эсэргүүцэж байна вэ? Нийгмийн зол  завшаантай давхрага өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байна. Эдгээр давхрага эдийн засгийн эрчимтэй өсөлтийн ачаар  маш их хэмжээний орлоготой байна.  Иймээс ардчиллыг тийм их хүсэхгүй байна. Энэ тал дээр хятадын байдал оросынхтой төстэй. 90-д онд ба өнгөрсөн арван жилд эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үр дүнд   баяжиж тансаг амьдарч байгаа бүлгүүд Орос улсад байгаа. Эдгээр бүлэг өнөөгийн байдалд сэтгэл хангалуун байж, өөрчлөлт гаргахыг эрмэлзэхгүй байна» гэв. Ярославлийн форумд оролцогчид 9-р сар хүртэл дахин хоёр удаа уулзах юм. Тэд 5-р сарын 27-нд Латвийн нийслэлд уулзаж, «Олон улсын аюулгүй байдал ба орон нутгийн мөргөлдөөн» секцийн ажлын чиглэлийг тодорхойлоно. 6-р сарын 9-нд Мадридад «Баян ба ядуу хүмүүс: шудрага ёс яасан бэ?» асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Европ болон АНУ,Хятад,Энэтхэг,Бразил гээд олон орны  удирдагчид ба улс төрчид 9-р сард Оросын Ижил мөрний хотод цугларна. Хэлэлцүүлэг одоо ч маш эрчимтэй явагдаж байна. Ярославлийн форум олон улсын санал шүүмжлэлийн нөлөө бүхий индэр болсон гэж бүгд санал нэгтэй үзэж байна.