Лхагва гаригт болох Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын хэвэлэийн бага хурлын далд санаа нь 2012 онд болох ерөнхийлөгчийн сонгууль байх болно. Олон улсын ажиглагчид  Медведевыг сонгуульд оролцох уу гэсэн асуултанд хариу өгнө гэж хүлээж байна.Одоо болтол Путин, Медведев нар ирэх оны 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэсэн асуултанд хариулахаас зайлсхийсээр ирсэн юм.  Оросын ихэнх иргэд одоо хүртэл Путиныг Орос  улсын засгийн эрх барих тэргүүлэх үүрэгтэй гэж үздэг юм. “Медведев оросын дээд хүрээнийхэнд тэрээр  Путины нэгэн адил бодит нэр дэвшигч гэдгээ харуулахыг оролдоно гэж” барууны нэг хөрөнгө оруулагч Рейтер агентлагт мэдэгджээ.Ерөнхийлөгч Медведевын гол зорилго бол оросын эдийн засгийг шинэчлэх асуудал бөгөөд улс орныг эрчим хүчий нөөцийг экспортны хараат  байдлаас чөлөөлөхөд оршиж байгаа юм.   Тэрээр технологийн хөгжилд өөрчлөлт  хийхээр шийджээ. Хэвлэлийн бага хуралд 800 гадаад, дотоодын сэтгүүлчид оролцох бөгөөд, Сколковод болно. Тэнд Медведев өндөр технологийн хөгжлийн төвийг байгуулахаар зорьж ажиллаж байгаа юм. “Сонирхож буй хүмүүс үзээрэй. Москвагийн 13.00. “-гэж Медведев өөрийн блогийн твиттер дээр бичижээ.