Олон улсын эруугийн шуухийн Ерөнхий прокурор Ливийн удирдагч Муаммар Каддафи, түүний хүү Сейф аль-Ислам, Тагнуулын газрын дарга Абдулла ас-Санус нарыг баривчлах зөвшөөрөл  олгохыг шаардав. Ливийн эрх баригчид энэ олон улсын шүүх байгууллагын хууль зүйн эрх мэдлийг хүлээн зөвшөөрехгүй байгаа учир Каддафийг баривчах тухай ямар ч мэдэгдлийг тоомсорлохгүй гэж Ливийн Сайд нарын танхимын төлөөлөгчид хариуллаа. Гаага дахь Олон улсын эрүүгийн  шүүх  Муаммар Каддафийг баривчлахыг шаардсан мэдэгдэл удахгүй авна гэж хэвлэлд бүр долоо хоногийн өмнөөс мэдээлсэн билээ. Иймээс Луис Морено-Окампын мэдэгдэл НҮБ-ын ивээл  дор ажиллаж, АЗ-ийн шаардлагаар эрүүгийн хэрэг үүсгэдэг шүүх байгууллагын эрмэлзлийг ёс төдий батлав. Каддафийг эрх зүйн хүрээнд хариуцлагад татахыг дэлхийн хамтын нийгэмлэг оролдож байна. Гэвч эдгээр хүчин чармайлт үр дүнд хүрэх эсэх нь одоогоор тодорхой бус  байна гэж Олон улсын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Тегот Шарифов хэлээд  «Хүн төрөлхөтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн Каддафи ба түүний хөвгүүд,  Тагнуулын газрын удирдагчийг баривчилавал тэд хариуцлага хүлээнэ. Түүнээс гадна НАТО эвслийн цэргийн ажиллагаа болон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөвтгөх шаардлага гарсан. Өрнөдөөс эл асуудлыг олон улсын хэмжээнд авч үзэх талаар бололцоотой бүхнийг хийнэ» гэв. НҮБ-ын АЗ Каддафийн дэглэмийн ажиллагааг мөрдөн байцаах эрх олон улсын эрүүгийн шүүхэд ногдуулсан тогтоолыг бүр 3-р сард батласан билээ. Олон улсын эрүүгийн шүүх энгийн хүн амын эсрэг үйлдэгдсэн цэргийн гэмт хэрэгтэй холбоотой  баримтуудыг 4-р сарын сүүлээр урьдчилан судлаж дуусаад  хэдэн өдрийн дараа бүрэн мөрдөхийг санал болгов.Үйл явдал урьд үзэгдээгүй ахар богино хугацаанд болсон. Урьд  энэ ажиллагааны хоёр үеийн хоорондын завсар нилээд  хэдэн жил байсан юм. Дэлхийн 11 улсад нөр их ажил хийж, 50 гаруй гэрчийн  этгээдийг байцааж, Ливид 120 гаруй гэрчийн мэдүүлэгүүдэд дүн шинжилгээ хийсэн гэж Олон улсын эрүүгийн шүүхийн прокурорууд мэдээллээ. Эд бүхэн Ливийн эрх баригчдаас өөрийн иргэдийн эсрэг гэмт хэргийн ажиллагаа явуулсныг нотлосон олон  нотлогдсон баримтыг цуглуулах боломж олгов. Олон улсын эрүүгийн шүүхийг 1998 онд 139 улсын гарын үсэг зурсан Ромын баримт бичгийг үндэслэн байгуулжээ. Эдүгээ 111 улс гэрээг батлаад байна. Харин Ливи батлаагүй байна. Нутаг дэвсгэрт нь гэмт хэрэг үйлдсэн улсаас шүүхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрвөл шүүх  тэнд ажиллаж болно гэж Ромын баримт бичигт өгүүлжээ. Энэ хэм хэмжээ Ливийг  хамрахгүй гэж Хүний эрхийн төлөө Оросын өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Евгений Архипов хэлээд «Ливи олон улсын баримт бичгийг батлаагүй бол түүний ажиллагаа тус улсыг олон улсын эрх зүйн үүднээс хамрахгүй. Харин Муаммар Каддафи гуравдагч оронд очвол баривчлагдаж болзошгүй» гэв. Дашрамд хэлэхэд, Ливийн нисэх онгоцуудын нислэгийг  хориглох тухай НҮБ-ын АЗ-ийн тогтоол эхлээд учир үндэслэлтэй мэт санагдсан. Гэвч тус улсад үнэн хэрэг дээр цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулж, энгийн номхон хүн амыг хөнөөж байна. Харин өрнөдийнхөн ам хэлэн дээрээ энгийн номхон хүн амыг л хамгаалж байна. Каддафи эрх чөлөөтэй байхыг хүсч байвал Ромын баримт бичгийг батласан орнуудад очих ёсгүй. Гэвч байдлаас харахад Олон улсын эрүүгийн шүүхийн зөвшөөрлийн бичиг түүнийг Ливид ч баривчлах боломжтой  болгож байна. Олон улсын зарим байгууллага дүрмийнхээ хэм хэмжээг тэр болгон мөрдехгүй байгааг бүгд мэднэ. Ливийн хувьсгалын удирдагч чухам хаана байгаа нь тодорхой биш байна. Каддафийг олж илрүүлэх гэсэн НАТО эвслийн оролдлого одоогоор үр дүнд хүрээгүй. Шархдаж Триполиэс зугтаж явсан гэсэн мэдээ тархлаа. Каддафи телевизийн дэлгэцнээ бараг гарахгүй байна. Өрнөдийн эвслийн хүчин  Каддафийг одоохондоо барьж чадахгүй байна.