Монголчууд “Эрхүү хотыг найрамдлын үүд “гэж нэрлэх нь олонтой байдаг.  Энэ өдрүүдэд Эрхүү хотод Ерөнхий Консулын газар  байгуулагдсаны 40 жилийн ой,  Эрхүүгийн их, дээд сургуулиудад монгол оюутан бэлтгэж эхэлсний 85 жилийн ойг тус тус ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Хамгийн их олон төлөөлөгчид гэвэл-эрхүүгийн их, дээд сургуулийн үе үеийн төгссөн төгсөгчдийн төлөөлөгчид байв. 1926 оноос  хойш монголын нийтдээ 16 мянган хүн Эрхүү хотноо дээд мэргэжил эзэмшжээ. Эрхүү хотод уригдагсдын дунд Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэнүүд асан болон , одоогийн өндөр албан тушаалтнууд цөөнгүй ирсэн  байна.Жишээ нь : эрхүүгийн төгсөгч,  МУ-ын cангийн сайд асан Бямбажав. Энэ тухай Монгол улс дахь Эрхүү мужийн төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Лиштованный  ярихдаа  «Эрхүүгийн уулзалтанд ихэнхдээ 70-80 онуудын төгсөгчдөөс иржээ. Ихэнхдээ тэд хуульч, эдийн засагч, түүхч, хэл судлал,сэтгүүлийн салбарынхан  байна.Сонирхолтой нь тэд монголд байнга уулзалддаг. Тэрч бүү хэл тэд монголд “Эрхүүд төгсөгчдийн хуульчдын холбоо” гэж байгуулсан байдаг юм. Зочид Байгалийн эдийн засаг, эрх зүйн дээд сургууль буюу тус улсаас  хамгийн их оюутан  элсүүлсэн манай сургуулиас зохион явуулсан  эрдэм шинжилгээний бага хурлын ажилд оролцсон юм.  Дараа нь тэд Эрхүүгийн Улсын их сургууль дээр зочилсон. Монголын төгсөгчид нэг санал тавьсан нь  өөрсдийн үр хүүхдүүдийг тус хотын дээд сургуульд суралцуулах тухай байсан юм.  Эрхүү хотод мэргэжил эзэмших нь монголчуудын хувьд нэгд хямд, хоерт газрын ойр тул их сонирхол татаж буй юм. Гэтэл үүнд нэг бэрхшээл байдаг. Тэр нь юу вэ гэвэл, орос хэл. Бид орос хэлний багш нарыг Монгол улсад бэлтгэж,  урьдын адил Эрхүү хотод бэлтгэл факультетыг сэргээх шаардлагатай болоод байна» гэлээ. Монгол улс дахь Эрхүү мужийн ЗГ-ын төлөөлөгчийн газар ажлаа эхлэнгүүт л энэ асуудал зогсонги байдлаас гарна.Нөгөөтэйгүүр, Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцевтэй хийсэн уулзалтын  үеэр  тэр эрхүүд суралцах монгол оюутнуудын сургалтын төлбөрийн асуудлыг эргэн харж,  төсвийн дагуу олон хүүхэд  сургахаа амласан юм. Өнгөрсөн долоо хоногт Эрхүү мужид Монголын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид зочилсон юм. Монголын эмч нар “Академич Фёдор Угловын”  хөдөлгөөнт зөвлөгөө-оношлогооны төвийг үзэж танилцсан билээ. Энэ нь орчин үеийн анагаах ухааны төхөөрөмжөөр  бүрэн тоноглогдсон тусгай галт тэрэг  юм. Ийм галт тэрэг Орос улсад 5 байгаа. Монголын талтай тохиролцсоны үр дүнд тус улсад Улаанбаатар төмөр замын дагуу өртөөгөөр  хоёр долоо хоног Монголд үзлэг хийх юм гэж Лиштованный ярьж байна. «Энэ галт тэрэг Эрхүү мужийн, Буриадын нутгуудаар явж үзлэг хийж, зөвлөгөө өгч, оношилгоо хийсэн байгаа. Хүмүүс их ам сайтай байдаг. Одоо харин Монгол руу  явахаар бэлтгэж байна. Энэ бол жинхэн бие даасан том эмнэлэгийн байгууламж. Аль нэгэн өртөөнд гэрэл цахилгаангүй байлаа гэхэд энэ асуудлыг эмч нар  дорно шийднэ. Галт тэргэнд оношилгоо явагдана, энд  нарийн мэргэжлийн бараг л бүх эмч явж байгаа,  тэд яаралтай мэс заслыг ч хийнэ. Интернет холбоотой. Энэ нь Эрхүүгийн оношилгооны төвтэй  холбогдох боломжтой гэсэн үг. Монголын  тал цаашид ийм төвтэй болохыг зорьж байгаа байх игэж бодож байна» гэж Евгений Лиштованный  тэмдэгллэлээ. Ойрын өдрүүдэд Ангарын эргийн хотод монголын эрчим хүчний ажилтнууд зочилох гэж байна. Монголын Эрчим хүчний яамны төлөөлөгчдийн айлчлалын үеэр Монголд эрчим хүч нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах болон үнэ өртөгийг ч хэлэлцэх ажээ.