Оросын нефтийн компаниуд 5-р сарын сүүлээс өмнө Монгол улсад 40 мянган тонн түлш нийлүүлэх болжээ. Энэ хэмжээ нь тус улсад хаврын тариалалт явуулахад хангалттай ажээ.  “Роснефть” ойрын үед 30 мянган тонн дизелийн түлш Монгол улсад нийлүүлэх гэж байна. “ТНК” компани нь хөрш зэргэлдээ Монгол улсад 13 мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтой юм. Монгол улсын эрдэс баялаг, эрчим хүчний яамны удирдлага Оросын томоохон нефтийн компаниудын удирдлагуудтай яриа хэлэлцээ хийсний дүнд тус улсад хэрэгцээтэй байгаа түлшний асуудлыг шийдвэрлэхээр боллоо.