Орос  НАТО-гийн хоорондын харилцаа хөгжих нь Ливид ажиллагаа явуулж байгаа эвслийн орнууд НҮБ-ын Тогтоолыг хэрхэн хүндэтгэж буйгаас болно.  Энэ тухай Оросын ГХЯ-ны дэд тэргүүн  Александр Грушко Европын аюулгүй байдлын асуудлаар Афинд болсон Оросын болон Грекийн Гадаад хэргийн яамны зохион явуулсан бага хурал дээр  цохон тэмдэглэв. Тэрээр Ливи дэхь цэргийн ажиллагаа нь НАТО-гийн шинэ стратегийн үзэл санааны бодитой биелэлтийн анхны шалгалт болж байна гэж. Грушко нь Ливид явуулж байгаа эвслийн үйл ажиллагаа нь НҮБ-ын АЗ өөр тогтоосон хил хязгаарыг улам бүр давсаар байна гэв. Ливийн энгийн иргэдийн эрхийг хамгаалахын тулд нислэггүй бүс бий болгон, зэвсэг нийлүүлэхэд  хоригийг хангахаас  илүү эвсэл цааш явах ёсгүй хэмээн тэр мэдэгдэв.