ОХУ-ын томоохон их сургуулийн нэг Санкт-Петербургийн их сургуульд оюуны бүтээлийн хулгайтай тэмцэх шинэ арга барилыг боловсруулжээ. Интернет залхуу оюутнуудын дүр татаж байгаа нь нууц бишээ. Зарим нь диплом, курсын ажлаа бие дааж бичилгүй Интернетээс хуулан авч байна. Ийм хулгайг илрүүлэхийн тулд «Антиплагиат,ру» системийг саяхан болтол хэрэглэж байв. Оросын хосгүй систем үр дүнтэй болохоо нотлон харуулсан. Мөн систем эрдэм шинжилгээний жинхэнэ бүтээлийг ямар нэг оюутны ажилтай харьцуулж адил зүйлийг илрүүлдэг. Өөрөөр хэлвэл «Антиплагиат»  системийн хэмжих шалгуур болсон мэдээллийн сантай оюутны ажлыг харьцуулж, чанары нь үзэж байна. Гэвч ийм арга зүй дутагдалтайг практик ажиллагаа харуулав. Хэмжих шалгуур болсон мэдээ баримтын сан маш эрчимтэй өөрчлөгдеж байгаа бодит байдлыг тэр болгон гүйцэхгүй байна. Зарим зальт этгээдүүд санд оруулж амжаагүй мэдээллийг хуулан хэрэглэж мэднэ. Иймээс  Санкт_Петербургийн их сургууль өөр замыг сонгож авсан юм. Оюутны ажилд дүн шинжилгээ хийгээд хулгайлсан зүйлийг олно. Энэ зорилгоор хоёр хөтөлбөрийг зохиожээ. Зохиогчийн уг өгүүлбэрийн найруулгын онцлогийг илрүүлдэг. Дараа нь зохиогчийн арга маягад нийцэхгүй хэсгийг оюутны ажлаас олно. Өөр хөтөлбөрийн дагуу бүх үг өгүүлбэр, хэллэгт дүн шинжилгээ хийж байна. Түүнээс гадна интернетийн нээлттэй эх сурвалжийг ашиглана. Энэ арга барилыг бас тоомсорловол зохино.Тулгаж шалгахын  өмнө тусгай хөтөлбөр  оюутны ажлыг жижиг хэсэг хэсгээр хуваадаг.Энэ онд дипломын ба курсын бүх ажил түүнчлэн дэд эрдэмтний цол хамгаалахаар туурвисан бүтээлийг  их сургуульд хуучин ба шинэ системээр шалгаж, оюуны бүтээлийн хулгайг илрүүлнэ. Оюутны ажилд чухам  юуг хулгайлсныг хөтөлбөр  багш нарт  мэдээлнэ. Үүнийг харгалзан оюутны дипломын буюу курсын ажлыг дүгнэх юм. Хамгийн гол нь оюуны бүтээлийн хулгай  өөр ямар ч хулгайн нэгэн адил шившигт ажиллагаа гэдгийг оюутанд ойлгуулах хэрэгтэй.