Хятад улс дэлхийн санхүүгийн системийг ахин хуваах гэж байна. БНХАУ бүр таван сар дараалан америкийн засгийн газрын урт хугацааны өрийн үүрэгтэй холбоотой үнэт цааснаас ангижирч байгааг шинжээчидийн үнэлсэн байна. Хятад улс АНУ-ын томоохон зээл олгогч хэвээр байна. 3-р сарын шувтаргаар АНУ 1 триллион 145 тэрбум долларын өртэй байсан. Урьд Хятад улс америкийн өрийн үүрэгтэй холбоотой үнэт цаасыг худалдан авч байсан бол сүүлийн таван сард америкийн эдийн засгийг зээлдүүлэх ажиллагааныхаа хурдыг эрс багасгав. АНУ Хятадаас  60 тэрбум гаруй долларын зээл авч чадсангүй. Эдгээр статистикийн  тоо баримтыг нийтлэсэн явдал төрийн  өр туйлдаа хүрсэн учраас өрөнд баригдахаас сэрэмжлэх яаралтай арга хэмжээ авч байна гэсэн АНУ-ын сангийн яамны мэдэгдэлтэй цаг хугацааны хувьд давхцлаа. Хөрөнгө оруулагчид АНУ өрөө үйлчилж, облигациа төлж чадахгүй болсныг ухамсарвал санхүүгийн бүх систем дампуурч мэднэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч  Барак Обама  хэллээ. Бээжин гарцаагүй өөрчлөлт гарахад урьдаас бэлдэж байх шиг байна. Хятад улс байдлыг харгалзан «зөөлөн» арга хэмжээ авах байх гэж Оросын санхүүгийн шинжээч Александр Яковлев үзэж байна. Тэрээр хэлэхдээ  «Хятад улс америкийн өрийн үүрэгтэй холбоотой үнэт цааснаас ангижрах талаар яаралтай арга хэмжээ авахгүй гэж бодож байна. Эдгээр нь түр зуурын арга хэмжээ байж магадгүй. Нөгөө талаас худалдааны томоохон түншүүд болсон  АНУ, БНХАУ-ын хоорондын харилцааны санал зөрөлдөөн ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авахад тухирч байна» гэв. АНУ өрөнд баригдаж, долларын ханш цаашид хэлбэлзсээр байвал  Бээжин америкийн төрийн өрийн облигацийг их хэмжээгээр худалдаж эхлэх бололтой гэж шинжээчид үзэж байна. Үүний хамт Хятад улс дэлхийг мэгдэн сандрахад хүргэхгүй. Учир нь тэгэх нь хятадын эдийн засагт хохирол учруулна. Түүнчлэн АНУ Хятадын хувьд  бүтээгдэхүүнээ нийлүүлэх томоохон зах зээл болсныг  харгалзана. Саяхан Хятадын Үндэсний банкны захирал «валютын сагсанд» долларын жин хэтэрсэн  гээд олон төрлийн валют нөөцлөхийг уриаллаа. Юуны түрүүнд еврогийн хэмжээг нэмэгдүүлэх бололтой. Хятадын удирдагчид еврогийн ханш тогтвортой бат бэх байхыг сонирхож байгаагаа энд айлчилж буй ЕХ-ны ерөнхийлөгч Херман ван Ромпейд батлан илэрхийллээ. Энэ нь Хятад улс европын өрийн үнэт цаасыг  цаашид худалдан авна гэсэн уг.Эдүгээ Хятад улс Испани, Португал, Грек, Исланд улсуудын өрийн үнэт цаасны 10-аас 20 хүртэл  хувийг  бараг 630 тэрбум еврогоор худалдан аваад байна.Энэ нь ЕХ-ны гишүүн орнуудын гадаадад тавьсан өрийн 7 хувь юм.  Хятад улс чухам  ямар валютыг нөөцлөхөө тод харуулж, дэлхийн санхүүгийн системийг өөрийн дүрмээр шинэчлэхэд түлхэц үзүүлж байна. Хятад улс бүс нутгийн нөөцийн валютын хувьд юанийг бэхжүүлэхэд  валютын асар их нөөцөө ашиглаж байна. Долларыг ямагт дээгүүр үзэж ирсэн Орос, Монгол, Япон, Өмнөд Солонгос  түүнчлэн Зуун -Өмнөд Азийн  орнуудын холбооны гишүүдтэй  харилцан төлбөр тооцоо хийхдээ юанийг идэвхтэй хэрэглэж байна. Түүнээс гадна юань БРИКС бүлгийн хүрээнд төлбөрийн хэрэгсэл боллоо.