Энэ өдрүүдэд буддийн шашны дацан, хийдүүдэд  Бурхан багшийн их дүйцийн өдрийг өргөн тэмдэглэж байна. Энэхүү өдрийг Будда Шакъямуны  хорвоогийн амьдралын дурсгалд зориулан тэмдэглэх болжээ. Орос улсад буддизм нь албан ёсны шашны нэгээр тоооцогддог бөгөөд  Халимаг, Буриад болон  Тувагийн бүс нутгуудад өөрийн гол шашин гэж үздэг байна. Эдгээр улсуудад Бурхан багшийн дүйцсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг юм. Энэ баярыг сүсэгтэн олон Бурхан багшийн төрсөн өдөр гэж нэрлэх нь олонтой тохиолддог. Ингэхдээ жилд ганцхан удаа их Дүйцэн өдөр тохиодог нь Бурхан багшийн төрсөн, гэгээрсэн, нирваан дүрийг олсон  өдөр юм. Уламжлал ёсоор Будда бурхны гэгээн дурсгалд зориулсан баярын ёслол нь билгийн  тооллын зуны эхэн сарын ишнийн 15-ны өдөр эхлэж, гурван өдөр үргэлжилдэг байна. Энэ өдөр элбэг дэлбэг, идээ будаа тавьж,  буян хийдэг учраас энэхүү өдрийг мянган буяны өдөр гэж нэрлэх болжээ. Энэ жил оросын буддистуудын хувьд чухал жил болж байгаа бөгөөд оросын төр  улсад буддийн шашин дэлгэрсний 270 жилийн ой тохиож байна. Энэ тухай баримт бичгийг 1741 онд хатан хаан Елизавета Петровна  батлажээ. Энэ өдрүүдэд Орос улсын янз бүрийн гандан , хийдүүдэд өдрийн турш бурхны  ном  хурж байна. Буддагийн гэгээн сургаалийг бэлэгдэн олон өнгийн дарцаг хийсгэн, цаасан бөмбөлгүүдээр хийдүүдийг чимжээ. Санкт-Петербургийн хийдийн гадаа олон өнгийн дарцаг хийсч, хийдээс хурал номын чимээ, бүрээ, цан нэгэн зэрэг хангинана. Сүсэгтэн олон хийдийн гадаа байгаа хүрднүүдийг нар зөв тойрон эргүүлэн залбирцгаана. Энэ хийд нь оросын хамгийн хойд хэсгийн бөгөөд эртний хийд юм. Гэхдээ европд ч гэсэн анхныхаар тооцогддогоор барахгуй, Петербургэд өнгөрсөн зууны эхэнд байгуулагдсан ажээ. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод тус хийдийн мэдээллийн  албаны дарга Алла Намсараева ингэж ярьсан юм. «Манай хийд нь зуун жилийн өмнө баригдаж эхэлсэн байжээ. Өнгөрсөн жил бид байгуулагдсаныхаа 95 жилийн ойг тэмдэглэсэн. 20-р зууны эхэн үед Оросд нилээд их буддистууд байжээ.Гэтэл өнгөрсөн 30-аад оны үед тэд хэлмэгдэлтэнд өртөж  буудуулсан байдаг.  Тэр үед манай энэ хийдийн байрыг шашны байгууламж гээд ашиглахыг больсон байв. Тэгээд тэрнээс хойш дөнгөж  90- ээд оны үеээс хийд маань сүсэгтэн олондоо буцаж ирсэн түүхтэй юм» гэж Алла Намсараева хэллээ. Халимагт хэдэн жилийн турш Бурхан багшийн их Дүйцэн өдрийг мянган буяны баярын өдөр гэж тэмдэглэн, энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр болгосон байдаг. Буриад улсад алдарт Иволгины хийдэд энэ өдрүүдэд ялсандагын бясалгалын гайхамшигт жишээ Итгэлт Хамба лам Дашдоржид  сүсэгтэн олон мөргөх боломжтой  юм. Тэрээр 1911-1917 онуудад Дорнод-Сибирийн  буддистуудийн тэргүүн байсан юм. Оросын хувьсгалын дараа албан тушаалаасаа сайн дураараа огцрон, хорвоогоос хальжээ. Түүнийг амьд сэрүүн байхад нь янз бүрийн домог яриа их явдаг байжээ. Түүний тухай  усан дээр явдаг, тэрч байтугай нэгэн зэрэг хэд хэдэн газар байсан гэх мэтээр ярьцгаадаг  байж л дээ. Бодит ертөнцөөс  Итгэлт хамба 1927 онд ханж халжээ. Тэрээр бурхан болохын өмнө буддийн шашны уламжлалт лянхуа цэцгийн хэлбэрээр завилан сууж, нирваан дүрийг олжээ. Ертөнцийн мөнх бусыг үзэхийнхээ өмнө тэр өөрийн бунхныг гучин жилийн дараа нээхийг захижээ. Тэр үеээс хойш түүний ьункныг 1955 , 1973 онуудад нээж 2002 онд бие цогцосыг нь бунхнаас гаргасан юм. Ингэхдээ олон жил газарт байсан хамбын  бие цогцос ерөөс өөрчлөгдөөгүй байсан юм.  Буриадын нийслэл Улаан-Үүд хотоос холгүй орших Иволгины хийдэд мөргөл үйлдэхээр маш их мөргөлчид ирдэг аж. 2000 онд бурхан башгийн Их дүйцийн өдөр нь НҮБ- ын ЮНЕСКО- гийн хуанлид зүй ёсоор оржээ.