АНУ-ын Хятад улсад төлөх өр 9,2 тэрбумаар буурсан байна. Өнгөрсөн гуравдугаар сарын  байдлаар АНУ-ын  Хятад улсад төлөх нийт өр  1 их наяд 144,9 тэрбум доллар болоод байна. Нөгөөтэйгүүр, БНХАУ  америкийн гадаад өрийг гол  баригч хэвээр үлдсээр байна. Таван сарын турш  америкийн хятадад төлөх өр буурсаар байгаа юм. Гуравдугаар сард АНУ-ын нийт гадаад өр буурсантай холбогдолтой байжээ. Тэрхүү өр нь хоёрдугаар сартай харьцуулбал, 4,9 тэрбум доллараар өссөн байлаа. АНУ-д их хэмжээний мөнгө зээлдүүлсэн хоёр дахь том зээлдүүлэгчээр гуравдугаар сард Япон улс байжээ. Гуравдугаар сард Япон улсад төлөх Вашингтоны өрийн хэмжээ 907,9 тэрбум доллар хүртэл өсчээ. Зээлдүүлэгч орноор гуравдугаар байранд Англи улс орж байна.   АНУ нь гуравдугаар сард Их Британид   325,2 тэрбум долларыг төлөх ёстой байжээ.