-Нью-Йоркийн шүүх ОУВС ийн ерөнхийлөгч Доминик Стросс-Канныг 1 сая долларын барьцаатайгаар батлан даалтанд гаргахаас татгалзжээ. 5-р сарын 20 нд болох шүүх хуралдаан хүртэл санхүүчийг Райкерс-Айлендын шоронд шилжүүлсэн байна. Нью-Йоркийн дээрх шорон нь хатуу дэглэмтэйгээрээ цуутай ажээ. Стросс-Канны аюулгүй байдлыг хамгаалж түүнийг ганцаарчлан хорих болжээ.  ОУВС ийн тэргүүн өнгөрсөн бямба гаригт Нью-Йоркийн “Софитель” зочид буудлын үйлчлэгч бүсгүйг хүчиндэхийг завдсан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан юм. Манхэттены шүүх түүнийг долоон зүйл ангиар буруутгаад байгаа ажээ. Эдгээр зүйл ангиар түүнд 70 хүртэл жилийн ял оноож магадгүй юм. Францын Социалист намаас 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Стросс-Канн нь энэ хэрэгт буруутайгаа үгүйсгэж байгаа юм. Гэсэн хэдий ч түүний улс төрийн үйл ажиллагаа үүгээр төгсч байгаа аж. Түүний нам сонгуульд өөр хүний нэрийг дэвшүүлэх гэж байна. Социалистуудын гол өрсөлдөгч Францын одоогийн ерөнхийлөгч Николя Саркози юм.