Орос улсад инновацийн хөгжилд тус дөхөм үзүүлэх «Сколковогийн инновацийн шагнал» шөвгийн уралдаанд зургаан төслийг шалгаруулахаар авчээ. Төсөл бүр үзэл санаа, арилжааны боломжоороо сонирхолтой юм. Тэмцээн чухам ийм болзолтой байна. Тэмцээнд оролцогчид төслийг боловсруулж төдийгүй түүгээр яаж мөнгө хөрөнгө олохыг тайлбарлав. Москва орчимд барьж байгуулж байгаа «Сколково» инновацийн төв Оросын эдийн засгийн шинэ бодлогыг турших нэг ёсны талбар болох ёстой. Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн төлөвлөгөөний дагуу Сколковогийн дэвсгэр нутагт цөмийн ба сансар, биологи, анагаах ухаан, компьютер, эрчим хүчний үр ашигтай технологийн салбарт судалгаа хийх нөхцөл бий болох ёстой. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Калифорни муж улсын Сан-Хосе дахь Cisco  компанийн төв байранд очиж тохиролцсон ёсоор «Сколковогийн инновацийн шагнал» тэмцээнийг зохион байгуулжээ. 11-р сарын 2-р хагаст зарласан уралдаан санснаас их үр дүнд хүрлээ. Оросын 10 мянга гаруй иргэд Cisco  компани ба «Сколково» сангийн хамтрасан төсөлд нэгдэж, 2318 санал дэвшүүлжээ. Оролцогч ба саналын тоо хэмжээ 2008,2010 онд зохион явуулсан  Cisco I -PRIZE инновацийн олон улсын тэмцээнүүдийнхээс илүү олон  байна гэж «Сколково» инновацийн хотхоны мэдээлэл, компьютерийн технологийн нэгдлийн удирдагч Александр Туркот «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Сүүлийн шалгаруулалтад 2000 гаруй мэдүүлгээс  23-ыг шилэн авсан.23 төсөлөөс 6 нь шөвгийн тэмцээнд оролцоно. Зургаан мэдүүлэг баг, үзэл санаа, төслийг хэрэгжүүлж мөнгө олох боломжоороо сонирхолтой байна. Арилжаан нэгэн зорилт болсон» гэв. Компьютерийг нүдээр удирдан ажиллуулах  хөтөлбөр, хүний эрхтэнд хүрэлгүй алсаас онош тавих багаж, хүрээлэн буй орчинг агшин зуур магадлан шинжлэх төхөөрөмж шөвгийн тэмцээнд оролцоно. Түрүүлэгсэдийг Cisco компанийн шагналын сангаас  шагнах юм. 1-р шагнал 3 сая рубль, 2 дахь нь 1 сая 500 мянган, 3 дахь нь 750 мянган рубль байна. Түрүүлэгсэд шагналынхаа хөрөнгийг саналаа практик хэрэг дээр хэрэгжүүлэхэд хэрэглэнэ. Тэд төсөлүүдээ «Сколково» инновацийн төвийн тодорхой  нэгэн нэгдэл буюу лабораторид хэрэгжүүлнэ. Энэ нь шинийг санаачлагчийн хувьд мөнгөн шагналаас илүү өндөр шагнал болно гэж зохион байгуулагчид нь үзэж байна.