Палестины дүрвэгчид  Израилийг бүслэв. Өчигдөр олон мянган палестин дүрвэгч Сири, Ливан ба Газын зурвасаас Израилийн хил давж, тус улсын нутаг дэвсгэрт орхиж явсан гэртээ буцахыг оролдов. Тунис, Египет, Ливи, Йемен, Сири улсууд дахь «нийгмийн хүчит донсолгоог» бодоход  өчигдрийн цуст ажиллагаа ганц улсын хилээс халив. Израилийн цэрэг хойд, өмнөд талас орохыг оролдсон палестин хүмүүсийн эсрэг зэвсэг хэрэглэсний уршгаар 20 хүн амь үрэгдэж, 600 орчим хүн шархдав. 1948 оны 5-р сарын 15-нд Еврей улсын нутаг дэвсгэрт багтсан төрөлхи нутгаасаа хөөгдсөн сая сая араб хүний үндэсний сүйрлийн 63 жилийн ойн  өдөр хүч хэрэглэх ажиллагаа гаарав. 1967 оны дайны дараа Израилийн Сириэс булаан эзлэсэн Голаны өндөрлөг дээр  мөргөлдсэн байна. Сири, Палестины далбаа барьсан жагсагчид израилийн хяналтад байгаа нэгэн сууринд Сириэс дайран оржээ. Израилийн цэрэг тэднийг Сирид буцаахыг оролдож, гал нээв. Цэргийнхэн Израиль Ливаны хил дээр зэвсэг хэрэглэжээ. Хил орчмын сууринд цугларсан палестины дүрвэгчид  бэхлэлтийн барилга байгууламжийг эвдэж, хил давахыг ородсон гэж израилийн цэргийнхэн үзэж байна. Өөрөөр хэлвэл дүрвэгчид өлгий нутагтаа буцах  гэсэн. Ажиллагааг нарийн төлөвлөсөн байна гэж Стратегийн магадлан шинжлэх хүрээлэнгийн дорно дахины судлагч Сергей Демиденко үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Энэ нь Сирийн үйл явдлуудтай шууд холбоотой гэж үзэж байна. Тэнд лалын байгууллагууд ардын эсэргүүцлийг тусгаарлуулжээ. Эдгээр байгууллага эсэргүүцлийн хөдөлгөөний нөлөө бүхий хүчин болсон. Сирийн дотоодын байдал хурцдсантай холбогдуулан лалын байгууллагууд хилийн чанадад хүч чадлаа харуулахыг оролдож байна. Палестины дүрвэгчдийн лагерьт их хүч нөлөөтэй байгууллагуудаас ийм арга хэмжээ авсан бололтой» гэв. Тэгвэл Сирид эсэргүүцлийн хөдөлгөөн өргөжих тусам Голаны өндөрлөгийг буцаах, Израильтэй хийх хэлэлцээний явцад палестины дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэх шаардлага улам хатуу тавигдана гэж оросын шинжээч үзэж байна. Сергей Демиденко хэлэхдээ «Израиль улс Сирийн өнөөгийн байдлыг маш анхааралтай ажиглаж байна. Башар Асадын дэглэм дампууоах нь Израилийн хувьд адгийн муу хувилбар болно. Учир нь Асад ХАМАС-ыг дэмжиж байсан ч Израиль түүнийг тодорхой хэмжээгээр дэмжиж байна.Сири орчмын бүс нутгийн байдал өнөө болтол харьцангүй тайван байсан. Лалын хэт даврагчид буюу радикал үзэлтэй цэргийнхэн засгийн эрхэнд гарвал Голаны өндөрлөгийн тойрны байдал хурцдана» гэв. Өчигдөр Израилийг өмнөд зүгээс Газын зурвасаас дайрав. Олон зуун жагсагч израилийн цэргийн албан хаагчид руу чулуу нүүлгэж, «Эрез» боомтын бэхлэлтийг эвдэж унагаахыг оролдлоо. «Эрез» бол Израиль, Газын зурвасын хоорондын байцаан өнгөрүүлэх ганц боомт билээ. Мөн Палестины дүрвэгчид Иерусалим ба Палестины өөр боомт газар-Иордан мөрний Баруун эргийн хоорондын боомтод израилийн цэрэгтэй бас мөргөлджээ.ФАТХ,ХАМАС зэрэг  Палестины тэргүүлэх хоёр хөдөлгөөнийн 5-р сарын 3-нд сэргээсэн холбоо дээрх ажиллагааны цаана байна гэж Сергей Демиденко үзэхгүй байна. «ХАМАС,ФАТХ хоёр эл асуудлаар нэгдсэн фронт байгуулаагүй байх. ХАМАС Газын зурваст амжилт гаргахгүй байна. Сөрөг хүчин байх нь нэг, палестинчуудын аж амьдралыг төвхнүүлэх нь  өөр хэрэг юм. Махмуд Аббасыг нийт ард түмэн сонгоогүй учраас байр суурь нь сулхан байна» гэж Сергей Демиденко хэллээ. Ямар ч болов Палестины дүрвэгчдийн Израилийн нутаг дэвсгэрт арга буюу  орхиж  явсан гэр орондоо буцах эрхийнхээ төлөө өнөөгийн ажиллагаа сүүлийн жилүүдэд хамгийн радикал шинжтэй болсон. Энэ нь гол төлөв хөрш зэргэлдээ Египет улсад  улс төрийн өөрчлөлт гарсаны уршиг юм. Тус улсын ерөнхийлөгч асан Мубарак Вашингтоноос Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлаар  хүчтэй шахалт үзүүлсэн учир Израиль төлөөний байр суурь арга буюу баримтласан билээ. Одоо Израиль улс Каирын дэмжлэгийг алдсан. ФАТХ, ХАМАС хоёр эвлэрэх хэлэлцээр нь эмзэг байсан ч үүгээр далимдуулах  бодолтой байна. Палестин улсыг Израилийн нутаг дэвсгэрийг өөрчилж шинэ хил тогтоож цогцлон байгуулах гэсэн дээрх хоёр хөдөлгөөний эрмэлзэл Тель Авивийг их бухимдуулж байна.   

Гэрэл зураг