Санкт-Петербургийн Эрмитажд Саудын Арабийн архелогийн сувд эрдэнэсүүдийг дэлгэн үзүүлсэн “Арабийн зам” үзэсгэлэн нээгдлээ. Эрт дээр үеэс 20-р зууны эхэн үе хүртэл Арабийн хойг дээр оршин тогтнож байсан олон янзын соёл иргэншлийн  соёл, дүрслэх урлагаас үзүүлж байна. Эрт дээр үеэс энэ бүс нутгийг дамжин өнгөрч байсан худалдааны болон мөргөлийн замуудтай холбоотой эд өлгийн зүйлийг эндээс үзэж болно.