Оросын аж үйлдвэр, санхүүгийн “Онэксим” группийн ерөнхийлөгч Михаил Прохоров “Правое дело”намыг тэргүүлэхэд бэлэн байгаагаа баталлаа. Тус намын удирдлагуудад өөрийн саналаа явуулсан гэж тэр мэдээлсэн байна. “Намын Их хурлыг зарлан хуралдуулж зохих шийдвэр гаргаагүй цагт энэ талаар би ямарч тайлбар өгөхгүй гэж” тэрбумтан сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Барууны чиг баримжаатай сөрөг намын удирдагчийн талаарх асуудлыг намын дотор аль хэдийнээс хэлэлцэж байсан билээ.