Японы зүүн хойд нутагт 3-р сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн  явцад амь үрэгдсэн хүмүүсийн тоо 15 мянгаас давлаа гэж тус улсын цагдаагийн удирдах ерөнхий газраас мэдээлсэн байна. Сураггүй алга болсон хүний тоо 9 мянгаас даваад байна. Мияги, Иватэ, Фукусима хязгаарууд хамгийн их нэрвэгдсэн билээ. Байгалийн гамшиг болсны дараа “Фукусима-1” АЦС-д хэд хэдэн осол гарснаас болж цацраг идэвхт бодис алдагдсан юм.