Баривчлагдсан нэрт зураач Ай Вэйвэйг эхнэртэйгээ уулзахыг хятадын цагдаагийнхан зөвшөөрсөн байна. Баривчилснаас хойш нэг сар өнгөрсний дараа эхнэрий нь түүнтэй уулзахыг зөвшөөрсөн байна. Ай Вэйвэйгийн эмэгтэй дүү Гао Гег ийнхүү мэдэгдлээ гэж Ассошиэйтед Пресс агентлаг уламжиллаа. Түүний эхнэр Лу Цинг цагдаагийнхан өөрсдөө Ай Вэйвэйгийн хоригдож байгаа газар нь авчирчээ. Тэд уулзаж хэсэгхэн зуур яриад л өнгөрсөн байна. Түүний нөхрийг бүх төрлийн эмээр хангаж байгаа ба тэр эрүүл чийрэг харагдаж байна гэж Лу ярьжээ. Дэлхий дахинд алдартай зураач  Ай Вэйвэйг 4-р сарын эхээр Бээжингийн нисэх онгоцны буудал дээр баривчилсан юм. Татвар төлөхөөс зайлсхийсэн гэж түүнийг буруутгаж байна гэж орон нутгийн ХМХ-үүдэд бичсэн байна. Дэлхийн соёл урлагын зүтгэлтнүүд зураачийг сулалуулахыг шаардсан байна.