Ливаны хилтэй ойролцоо байдаг Тель-Келах хотод сирийн цэргүүд гал нээсний улмаас хамгийн багаар бодоход 7 хүн амь насаа алджээ. Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд цэргүүд гал нээсэн гэсэн сирийн хууль хамгаалагчдын эх сурвалжаас иш татан “Рейтер” агентлаг уламжиллаа. Сири улсад эсэргүүцлийн хөдөлгөөн 3-р сарын дундуураас эхэлсэн билээ. Эмх замбараагүй байдлыг дарахын тулд цэргийн хүч хэрэглэснээс болж улс оронд 800 гаруй хүн амь насаа алдсан гэж хууль хамгаалагчид мэдэгдэж байна.