Будда Шакьямунигийн дурсгалд зориулсан бурхан багшийн их дүйцэн өдрийн баярын гурван өдрийн хурал ном ОУ-ын бүх сүм хийдүүдэд эхэллээ. Дэлхийн  буддын шашинтнууд шашны энэ урсгалын хамгийн том баяр Весакыг тэмдэглэж байна. Дорно дахины сарны хуанлийн 4 дэх сарын 8-ны өдөр энэ баярыг тэмдэглэдэг юм. Яг энэ өдөр Буддагийн амьдралд янз бүрийн жилүүдэд гурван чухал үйл явдлууд болсон юм. Будда энэ өдөр төрсөн бөгөөд 36 жилийн дараа мөн л энэ өдөр гэгээрсэн юм. Мөн энэ өдөр 81 насандаа нирваан дүрийг олсон юм. Баярын үндсэн гол өдөр 5-р сарын 17-нд оросын буддизмын 12-р  их хамба Дашдоржийн Итгэл хамбын амьд мэт цогцсонд хүссэн хэн бүхэн мөргөж болно. Тэрээр 1927 онд 75 насандаа бурхан болсон ба түүнийг Буриад улсын нийслэл Улаан-Үд хотоос холгүй хөдөөлүүлсэн юм.Түүний чулуун бунханыг 2002 онд нээхэд түүний бие цогцос 75 жилийн туршид огт өөрчлөгдөөгүй байсан билээ.