Оросын замын  цагдаагийн газар  одооноос зам-тээврийн хэрэг зөрчил хаана болсныг  ГЛОНАСС системийн тусламжтайгаар тогтооно. ДХЯ-аас ийм  журам тогтоов. Цагдаа осолыг тодорхойлохдоо гэмт  хэрэг чухам  хаана болсныг баримт бичигт лавтай заах ёстой. Энэ зорилгоор ГЛОНАСС буюу Дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийг хэрэглэнэ. ГЛОНАСС систем америкийн GPS-тэй төстэй, түүнтэй өрсөлдөж байна. Орос улсаас өөрийн системийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө гаргаж , хэд хэдэн хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд байлгаж, ГЛОНАСС арилжааны хүлээн авагчийн үйлдвэрлэлийг дэмжиж, дэлхийн зах зээлд системээ гаргахыг хичээж байна. ГЛОНАСС дэлхийн зарим бүс нутагт америкийн өрсөлдөгчөөс илүү ашиг тустай байгаа нь нотлогдов.Оросын цагдаа нар ГЛОНАСС хүлээн авагчийн тусламжтайгаар  хэрэг зөрчилийн хаягийг нарийн бүртгээд бүх осолыг тусгай цахим карт дээр үзүүлэх юм. Энэ нь «ослын голомтыг» шуурхай илрүүлэх боломж олгоно. Түүнчлэн авто осол олонтаа гарах шалтгааныг илрүүлж, сэргийлэн сэрэмжлэх арга хэмжээ авч болно гэж ДХЯ мэдээллээ. Түүнээс гадна оросын цагдаа нар шинэ дүрмийн дагуу осол сүйрэлийн тухай баримт бичигт хүмүүс хэлмэгдсэн тохиолдолд тэдний тухай зохих мэдээлэл, эмч нарын тусламж шаардагдсан бол түргэн тусламжийн машины дугаарыг дурдах ёстой. Эдгээр өөрчлөлт осолын нөхцөл шалтгааныг нарийн бүртгэх боломж олгож байна. Түүнээс гадна иргэд, даатгалын компаниудын хоорондын харилцааг хялбарчлана. Одоо осолд нэрвэгдэгсэд статусаа батлах шаардлагагүй болсон. Цагдаагийн хүчний  зохиосон авто ослын тухай баримт бичиг шаардагдах бүх мэдээ баримтыг өөртөө агуулна.