Израилийн хил дээр ням гаригт болсон мөргөлдөөнөөс болж урьдчилсан мэдээгээр 20 палестин хүн амь насаа алдсан ба шархадагсдын тоо зууд хүрээд байна. Энэ өдөр Сири, Ливан, Иордан улсууд болон Газын зурвасаас хэдэн мянган палестинчууд Израилийн нутаг дэвсгэр рүү дайран орохыг завдсан юм. Олонх нь нэвтэрч амжсан байна. Арми болон цагдаагийнхан тэднийг нулимс асгаруулагч хий болон буудлагаар угтсан байна. Энэ ням гаригт израильчууд тус улс байгуулагдсны 63 жилийн ойг тэмдэглэсэн юм. Палестинчууд энэ өдрийг эзлэн түрэмгийлэл болон үндэсний гамшгийн өдөр гэж үздэг юм байна. Нөхцөл байдал удахгүй хэвийн болно гэдэгт итгэж байна гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдээд, израильчууд цаашд ч улс орныхоо хил хязгаарыг хамгаална гэдгээ батлан илэрхийллээ. Болсон үйл явдлыг эмгэнэлт зүйл гэж Палестинй үндэсний өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббас нэрлэсэн байна. “Амь насаа алдагсдын урсгасан цус, палестины ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэл талаар өнгөрөхгүй гэж” тэр амаллаа.