Баривчлагдаад байгаа ОУВС-гийн тэргүүн Доминик Стросс-Каныг 15-20 жил шоронд хорих магадлалтай байна. Түүнд шүүх ажиллагаанаас мултарч болох дипломат статус байхгүй байна гэж цагдаагийн төлөөлөгч хэлсэн байна. Зочид буудлын үйлчлэгчийг хүчиндэхээр завдсан гэсэн хэргээр буруутгаж Стросс-Каныг 5-р сарын 14-нд  Нью-Йоркт баривчилсан юм. ОУВС-гийн тэргүүн өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна гэж өмгөөлөгчид нь мэдэгдлээ. Гарлемад байрладаг  Нью-Йоркын цагдаагийн удирдах газрын тусгай хэсэгт Стросс-Кан бүхэл шөнөжингөө байжээ. Түүнийг баривчилсны дараа ОУВС-гийн захиран зарцуулагч захирлын үүргийг нэгдүгээр орлогч Жон Липски нь гүйцэтгэх юм байна. 2012 онд болох дараачийн сонгуульд Францийн Социалист намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж Николя Саркозитой өрсөлдөх үндсэн гол өрсөлдөгч гэж Стросс-Каныг үзэж байсан юм.