0ОХУ-ын дэд ерөнхий сайд Сергей Иванов тэргүүтэй сайд нар Курилийн арлуудад ажлын айлчлалаар очсон юм. 2007 онд баталсан холбооны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгах нь ажлын айлчлалын зорилго гэж “Интерфакс” агентлаг сайдын хэлснээс иш татан мэдээллээ.Өмнөд Курилийн арлуудын оршин суугчид “ОУ-ын бусад нутгаас тасархай байдаг гэсэн ойлголт төрүүлэхгүй байхад” энэ хөтөлбөр чиглэгдсэн гэж дэд ерөнхий сайд сэтгүүлчидэд мэдэгдлээ. Ивановыг Курилийн арлуудад айлчилж байгаад харамсаж байна хэмээн урьд нь Японы засгийн газар илэрхийлсэн гэж японы ОНХМХ-үүд мэдээлж байсан юм. “Миний ажил хэрэг нэгт нөхдүүд болон сайд нар ямар нэгэн зүйл батлахаар ч юм уу, хэн нэгний уурыг хүргэх гэж яваагүй. Би Өмнөд Курилийн арлуудад гурав, дөрөв дэх удаагаа ирж байна гэдгээс эхлэе л дээ. Урьд нь намайг энд ирж байхад яагаад ч юм ямар нэгэн  эсэргүүцэл болж байгаагүй л юм” гэж Иванов, Япон улсын эсэргүүцлийг тайлбарлахдаа хэллээ.