Израилийн Тель-Авив хотын төвд ачааны машин нэг хүний амь насыг хороож, 10 хүнийг шархдуулж ойролцоо байсан автобусыг дайрсан байна. Жолооч араб нөхөр санаатайгаар ийм үйлдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй гэж цагдаагийнхан үзэж байна гэж РИА Новости агентлагт хууль сахиулах байгууллагын төлөөлөгч мэдэгджээ. Энэ ачааны машин зорчигч тээврийн автобус болон зогсоол дээр байсан машинуудыг дайрч, явган хүний зам дээр явж байсан хүмүүсийг дайрсан гэж тэр ярьсан байна. Жолооч хэргийн газраас зугтахыг оролдсон боловч баригджээ. Алан хядах ажиллагаа байхыг хууль сахиулах байгууллагынхан үгүйсгэхгүй байна. Палестинчууд болон израилийн арабууд өнөөдөр Израиль улс байгуулагдсны 63 жилийн ойд зориулсан Накбын өдөр буюу “сүйрлийн” өдрийг тэмдэглэж байгаа билээ.