Америкийн тусгайгийнхан Усама бен Ладенг устгасны дараа Пакистаны тагнуулынхан АНУ-ын ТТГ-тай холбоогоо тасаллаа. Алан хядах ажиллагаа явуулах гэж байгаа тухай болон хэт даврагсдын байгаа газрын тухай мэдээллээ хуваалцахаас тус улс татгалзаж байгаа юм байна. Тус улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулах гэж байгаа тухайгаа АНУ-ын тусгайгийнхан Пакистан улсад мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэнтэй энэ нь шууд холбоотой гэж тагнуулын удирдах газрынхан сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Хоёр улс харилцан хамтын ажиллагаагаа зогсоож байгаа нь Пакистан болон хөрш зэргэлдээ Афганистан улсад явуулж байгаа алан хядах ажиллагааны эсрэг тэмцэлд муугаар нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.