Японы осолд орсон “Фукисима-1” АЦС-ийн оператор компани ТЕПКО, радио идэвхит ус их хэмжээгээр алдагдаж эхлэсэн тул станцийг сэргээн босгох анхны ажиллагааныхаа төлөвлөгөөг эргэн харахаар болсон байна. Энэ шийдвэрийг өнөөдөр Токиод зарласан байна. ТЕПКО компани эхлээд нэгдүгээр реактор дээр шинэ хөргөгч систем байрлуулахаар төлөвлөж байсан боловч одоо бүх хүчээ ус шавхахад зориулах шаардлагатай боллоо. Реакторын байрны подвальд 3000 тонн хордсон ус байгаа нь саяхан илэрчээ. Хундааманд гарсан цууралтаар хортой ус далай руу орж байгаа юм байна.