Элэглэл ба “агийн ёсны зохиолч”; эрх чөлөөг хүсэгч ба хаант засгийн үзэлтэн; эх оронч ба Орос орноо зөрчилтэй,  сэтгэл өвдөм хайрладаг –Михаил Булгаков ийм л нэгэн байжээ. 5-р сарын 15 нд оросын сонгодог зохиолчийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Өнөөдөр Михаил Булгаковыг дэлхийн олон арван хэл дээр уншидаг.  Түүний бичсэн шүүмжүүд огтхонч хуучирч, утга агуулгаа алдаагүй, амьдралаасаа сэдэвлэн бичсэн тууж, жүжгийн зохиолууд нь одоо болтол театрын тайзнаа амжилттай тавигдсан төдийгүй түүний дотор алдартай “Мастер, Маргарита хоёр нь” дэлхийн олон орны дэлгэцнээ тавигдсаар байна. Харамсалтай нь, бүх ард түмний хайр хүндэтгэл түүний нас барснаас хойш олон жилийн дараа иржээ. “ Оросын эрх баригчдын ивээлд багтаагүй олон утга зохиолчдын хувь тавилан ийм л байсан.  Тэдний хувьд  бурхнаас заяасан  орос хэл л амьдралынх нь цорын ганц  нөөц  байсан” - гэж  оросын зохиолч Максим Кантор “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа    ярьж байна: « Булгаков нь сонгодог зохиолч гэдэгтэй хэнч маргахгуй юм. Тэрээр өөрийн хосгүй орос хэлний хүчинд  Пушкин, Гоголь, Толстой, Чеховтой нэг эгнээнд тавигдах болсон юм.  Тэр их ядуу,  наад захын хэрэглээний зүйл ч үгүй, түүний амьдрал аймшигтайгаар сүйрэн тэр олон зүйлээс татгалзах болсонч, түүнд ганц байсан зүйл бол түүний гайхамшигтай хэл байжээ. Тэр  оросын уран зохиолд хэнээс ч илүү, ёстой нэг гайхуулах шиг бичдэг байв» гэж хэлэв.  Михаил Булгаков эмч мэргэжилтэй, харин дараа нь тэр А.Чеховын нэгэн адил зохиолч болсон юм. Яагаад Чехов гэж байгаа юм бэ гэвэл, Чехов ч эмчийн мэргэжилтэй байсан. Ташрамд хэлхэд, тэр Чеховын нэгэн адил “ Залуу эмчийн өгүүллэгүүд”  бичсэн байдаг.  Үүгээрээ тэр хоёрын адил чанар дуусч байгаа юм. Михаил Булгаков жинхэн түүхэн цаг үед амьдарч байсан нэгэн. Энэ бол Октябрийн  хувьсгалын 1917 он. Иргэний дайн үймээн самуун, Хаант Оросын аажимдаа Зөвлөлт улс болж өөрчлөгдөж буй бүтээн байгуулалтууд.  Хаант засгийн үзлийг ягштал  баримтлагч, санваартны хүрээлэнгийн профессорын гэр бүлээс гаралтай Булгаковын хувьд  ийм өөрчлөлтүүд нь хувийн эмгэнэл байв. «Булгаковын тухай ярихдаа түүнийг нилээд хэдэн талаас  авч үзэх нь  зүйтэй юм»-гэж Максим Кантор үзэж байна. «Булгаков нь илт зөвлөлтийн эсрэг зохиолч байсан атал, Зөвлөлт засгийн үед ажиллаж байсан. Тэр яг л гадагш гарч  явах гэж байгаа юм шиг Засгийн газар руу олон янзын захидал илгээдэг байжээ, гэхдээ  миний бодоход тэр Орос оронгүй байж чадахгуй байсан.  Харин Гоголь бол чадна, Булгаков бол үгүй. Түүнийг зохиол бүтээл туурвихад нь тухайн үеийн тэр тохигүй, хачин  жигтэй, оросын зэрлэг амьдрал түүнд тэжээл болж, түүний зохиолын баатруудыг төрүүлж байсан ажээ.Өөрөө үзээгүй оросын цагаачийн амьдралыг тэр их өрөвдөмөөр дүрсэлсэн байдаг. Тэр тэдэнд зориулж үг хэллэг, өнгө будгийг ч гаргасан байдаг, гэхдээ хэзээ ч өмгөөлж, хүндэтгэх аяс үгүй. Түүний “ Театрын романд” Европоос ирсэн нэгэн Парис хот   зөвхөн зоогийн газар, согтуучуудын зодооноороо  сэтгэлд нь үлдэсэн тухай ярьсныг санаж байна уу? “Гүйлт” романы генерал Чернотын “Мадридад хэзээ ч байгаагүй, гэхдээ нүх гэдгийг л мэдэрч байна” гэж хэлснийг санаж байна уу»гэж хэлсэн . Төр улсад, ард түмний дотор ба  эрх баригчид, хүмүүсийн хоорондын харьцаанд болон оросын дээд шатлал,  нийгмийн дотор болж байгаа зүйлүүд нь Булгаковыг зовоож байсан-гэж Максим Кантор үргэлжлүүлэн ярьж байна: «Булкаков нь  бүхий л амьдралынхаа турш оросын Октябрийн хувьсгалтай сөргөлцөж ирсэн явдал юм. Тэр хувьсгалыг оросын соёл иргэншлийн түүхийг хадгалагч оросын уран зохиол, оросын сэхээтнүүдийг  сүйтгэсэн зэрлэг балмадын илрэл гэж үздэг байжээ. Энэ нь түүний уран бүтээлийн далдуур санаа, хөдөлгөх хүчин болон тэжээл болж байв. Энэ тухай  тэр “Нохойн зүрх”, “Үйлийн өндөг” зэрэг маш олон шог найруулалдаа  бичсэн  бөгөөд “Мастер, Маргарита хоёр ”  ч мөн энэ сэдвийн зохиол.  Түүний хайртай төр улс нуран унаж, “аймшигтай  большевист “кашаар” солигджээ» гэж хэллээ. Михаил Булкаков орчин цагийн тухай бичиж байсан юм. Гэхдээ тэр  үеийн засгийн эрх баригчид түүнийг зохих хэмжээгээр үнэлээгүй юм. “Энэ нь гайхал төрүүлж байгаа хирнэ, тайлбарлууштай юм“ –гэж Михаил Кантон ярьж байна. Энд сонирхолтой татаж байгаа зүйл гэвэл ийм байна л даа. Булгаков нь 1940 онд нас барсан юм. Өөрөөр хэлбэл, Дэлхийн II Дайн эхлэхийн өмнө, гэтэл тэр нэг ч өгүүлбэр энэ тухай бичиж байгаагүй аж. Гитлерын тухай юу ч үгүй, Дорнодод – Маньжуурт, Халхын голд, түүний нэгэн үеийн зохиолч Фейхтвангер, Барбюс нар бичсэн байхад –тэр бичээгүй. Булгаковыг олон улсын, түүхийн нийтийн  процесс огтхон ч түгшээж байгаагүй аж. Хэрвээ бид түүнийг тухайн цаг үедээ улс орынхоо тухай идэвхтэй бичиж байсан    Ремарк ч юм уу, аль эсвэл Жан Поль Сартртай уулзлаа гэж төсөөлөх юм бол тэдэнд ярих юм байхгуй байсан. Тэр Испаний дайныг ерөөсөө ямраар ч хүлээж аваагүй, гэтэл европын хэдэн сая сэхээтнүүдийн хувьд  цаас сараачих шалтаг болж байсан. Испани руу Оруэлл, Хэмингуэй, Илья Эренбург нар явцгаасан, Булгаков энэ тухай нэг ч үг бичээгүй, гэтэл тухайн 1936-1939 онуудад тэр маш  их бичиж байсан  аж. Тиймээс зөвлөлтийн уран зохиолын түшмэлүүд түүнийг орчин цагийн бус зохиолчоор нэрлэсэн нь тэдний зөв ч юм шиг.        Тэр орчин цаг үеийн бус зохиолч  болохоос зөвлөлт засгийн ивээлд багтаагүй юм биш. Үүний нэг жишээ: Булгаковын “Мастер, Маргарита хоёр” роман нь ХХ зууны шилдэг бүтээлийн нэг болсон юм. Энэхүү үнэлэмж нь зохиолчийн нас барснаас хойш 30 шахам жилийн дараа түүнд иржээ. “Энэ 30 жил нь ямар цаг хугацаа байсныг болон тэр үед энэхүү  гар бичмэл нь хэзээ нэгэн цагт хамгийн цаг үеээ олсон зохиол болно гэдэгт итгэж  байсан гэдэг юу л бол. Энэ 30 жилийн хугацаа нь маш их үйл явдлаар  дүүрэн байсан учраас “Мастер, Маргарита хоёр“”той мантай байсан биз. Эсгүүрчин Аллозий Магарыч Мастерыг подвалаасаа гаргаж хаясан тухай, Мастер Понтий Пилатын тухай роман бичээд түүнийгээ шатаасан болон ерөөсөө Латунский  гэгч утга зохиолын шүүмжлэгч түүнийг хавчин Майданектэй нэг эгнээнд тавьж байсан, энэ бүгд нь Сталинградын тулалдааны үед ч юм уу, Берлиныг  авах үед болж байжээ. Харин Булгаков руу 70 –аад онд л буцаж иржээ. Энэ нь санаандгүй юм, тэр үед зөвлөлт засагт “хөрөнгөтний шинж тэмдэг” илэрч, “хөгжингүй социализм “  чинээлэг  шатанд орж , нийгэмд бэртэгчингийн ойлголт бий болж - Булгаковын үед байсан  нөгөө л нэг үзэн ядалтаар дүүрэн,  гутамшигтай нийгэм аж. “Зохиолч бүр ямар нэгэн түүхийн үеийг төлөөлүүлэн, ирээдүйг харах өөрийн хайртай баатартай байдаг. Булгаковын хайртай баатрууд нь дандаа сэхээтнүүд байдаг-гэж Максим Кантор ярьж байна. Дээд сургуулийн орон тооны ыус залуу доцент, дэлхийн нэртэй профессор – Булгаковын бодож байгаагаар тэд л Оросыг аварч чадах юм. Тэд: Владимир Вернадский, Дмитрий Менделеев, Василий Ключинский болон  Соловьёвууд, Пастернакууд- оросын сэхээтнүүдийн удам Булгаковын хувьд маш чухал байжээ. Чухамдаа тэдний төлөө тэр зохиол бүтээлээ туурвиж, тэднээр дамжуулан оросын түүхийн боломжтой замыг харж байжээ.