Ell & Nikki нэртэйгээр оролцсон Азербайджаны Эльдар Касимов, Нигяр Жамал хоёр 211 балл авч “Евровидения-2011”уралдаанд түрүүллээ. Оросын дуучин Алексей Воробьев 16-р байранд орсон байна. Түүний тоглолтыг маш “амжилттай” болсон гэж гадаадын сэтгүүлчид үзсэн байна. Алексей чадварлаг бүжигчидтэй, маш хүнд үзүүлбэрүүдийг үзүүлж дуулсан юм. Алексей ялалт байгуулж чадаагүй ч гэсэн Германд түүнийг маш их хүндлэн хайрлаж байна. Оросын дуучны  зургийг сонин сэтгүүлүүд хавтасан дээрээ хэвлэж германын телевиз түүнд бүхэл бүтэн нэвтрүүлгээ зориулсан байна.