Москвагийн метро төрсөн өдрөө тэмдэглэж байна. Нийслэлийн метроны анхны шугамыг 1935 оны 5-р сарын 15-нд зорчигчидод зориулан нээсэн байна. Ойд зориулж хэвлэсэн хоёр янзын баярын тасалбарыг метроны кассуудад москвагийн метроны 76 жилийн ойн энэ өдөр худалдаалж байна. 1935 онд москвагийн метроны анхны шугамыг нээхэд зориулж хийсан цуглаанд оролцогчдын фото зургийг нэг тасалбар дээр нь дүрсэлсэн байна. Васнецовыхны нэрэмжит Вятийн уран зургийн музейн сангаас хуулж авсан Владимир Гаугийн зурсан эмэгтэйн хөргийг хоёрдах тасалбар дээр дүрсэлсэн байна. Метроны төрсөн өдөрт зориулж шинэчилсэн метроны галт тэргэн дотор байрлуулсан “Акварель” зургийн галереин зургуудаас энэ төрлийн тасалбарууд дээр дүрсэлсэн байна. Вятийн уран зургийн музейн сангаас үзмэрүүдийг нь шинэчилсэн “Акварель” зургийн үзэсгэлэнг урьд шөнө “Кропоткинская” станцид үзүүллээ. “Музейн шөнө” ажиллагааны хүрээнд урьд шөнө тэнд Михаил Рахлевскийн удирддаг Kremlin цөөхүүл найрал хөгжмийн хамтлаг сонгодог хөгжмийн концерт тоглосон байна.