ОУВС-гийн тэргүүн Доминик Стросс Канаг бямба гаригт Нью-Йорк хотноо хүчингийн завдалтын хэргээр баривчилжээ. Энэ тухай “Нью-Йорк таймс” сонин мэдээллээ. Сонинд мэдээлсэнээр түүнийг Парис нисэхээс хэдхэн минутын өмнө Жон Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудалд баривчилсан байна. Францийн ерөнхийлөгчийн төлөө хүчтэй өрсөлдөгчдийн нэг Стросс Канаг Нью-Йоркын нэгэн зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчиндэхийг завдсан хэрэгт сэжиглэж байгаа юм байна. ОУВС-гийн тэргүүн, францийн сөрөг Социалист намын хамгийн нэр хүндтэй гишүүдийн нэг юм. Тэрээр сүүлийн үед ОНХМХ-ийн онцгой анхааралд өртөөд байсан билээ.