Францийн Довильд 5-р сарын сүүлчээр болох дээд хэмжээний уулзалтдаа “Их наймынхан” бэлтгэж байна. Ирэх уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон асуудлуудын нэг даяарчлалыг хамарсан мансууруулах бодисын аюултай тэмцэх асуудлыг энэ долоо хоногт G8-д багтдаг улсуудын сайд нар Парис хотноо хэлэлцлээ.  “Их наймын” тэргүүнүүдийн уулзалтын үеэр анх удаа энэ асуудлыг гол асуудлын хувиар хэлэлцэх болно. Атлантыг дамнасан мансууруулах бодисын сувгийг сөрөн зогсох нь шийдэх ёстой тэргүүлэх асуудлуудын нэг гэж  G8-ыг одоо даргалаж байгаа Франц улс мэдэгдлээ. Сүүлийн үеийн тоо баримтаас харахад жил бүр гэмт хэрэгтнүүд дэлхий даяар 2000 тонн мансууруулах бодис зөөж байгаа бөгөөд энэ нь “хүнд” гэж тооцогддог бодис юм. Үүний бараг тал хувий нь Афганистан улсаас “экспортлож” байна. Ийм учраас л Москва сүүлийн 3 жилийн турш, афганы мансууруулах бодисын сувгийн асуудалд НҮБ-ийн АЗ, олон улсын болон дэлхийн аюулгүй байдал заналхийлж байгаа аюул гэсэн статус олгох ёстой гэдэг дээр тууштай зогсож байна. Энэ аймшигтай аюултай тэмцэх цогц төлөвлөгөөг ОУ боловсруулаад байна. Хамгийн гол нь Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлийг л устгах хэрэгтэй юм гэж Мансууруулах бодисны эргэлтэнд хяналт тавих холбооны албаны тэргүүн Виктор Иванов тэмдэглээд: «Бид хор уршигтай биш, учир шалтгаантай нь тэмцэх асуудал дээр анхааралаа төвлөрүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ үйлдвэрлэл байхгүй л бол суваг байхгүй болно. Энэ суваг бүх улс даяар аалзны шүлс мэт тарж байхад бид хор уршигтай нь тэмцэхэд л асар их хөрөнгө зарсаар байна. Бидний санал санаачлага үүнд л оршиж байгаа бөгөөд афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлийг устгах оросын “Солонго-2” төлөвлөгөөнд тусгалаа олсон байгаа» гэлээ. Дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх бусад асуудлуудын дотор  үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх африкийн улсуудтай түншлэх зэрэг асуудлууд байна. Энэ он гарснаас хойш янз бүрийн улсуудад гэнэт гарч одоо болтол үргэлжилж байгаа будилиан намдахгүй байгаа арабын Дорно дахины нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулах болно гэж Улс төрийн шинжилгээний төвийн удирдагч Борис Шмелев ярьж байна: «Миний бодлоор Африкийн одоогийн байдал маш аюултай байдалд хүрээд байна. Энэ хүчин зүйл олон улсын байдал, олон улсын аюулгүй байдлыг тогтворгүй болгох аюултай болоод байна. Африкийн байдалтай холбоотой асуудлуудад  “Их найм” анхааралаа хандуулж байсан одоо бас эргэж харна гэдэг нь тодорхой. Ливи улсын талаар явуулсан Барууны орнуудын бодлого байдлыг мухардмал байдалд оруулсан гэдэг нь одоо тодорхой болоод байна. Энэ бодлого ямарч үр дүнгүй бүр утга учиргүй гэж би хэлмээр байна, эдгээр асуудлуудыг авч хэлэлцэх нь зайлшгүй» гэж тэр хэллээ. Япон улсад болсон байгалын гамшиг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд өөрийнхөө өөрчлөлтийг орууллаа.Асар хүчтэй газар хөдлөлт болон цунамигаас болж “Фукусима-1” АЦС-д осол гарсан юм. Одоо болтол Япон улсад бүх реакторын тал хувийг зогсоогоод байна. Үүнээс үүдээд атомын эрчим хүчний аюулгүй байдлын асуудал ноёлох асуудал болоод байна. ОУ энхийн атомын хөгжлийн талаар тэрдундаа энэ салбарыг хамгийн аюулгүй болгох талаар  хэд хэдэн санаачлага гаргасан билээ. Довильд энэ сэдвийг маш анхааралтай авч хэлэлцэнэ гэдэгт Москва найдаж байна. АЦС ашиглаж байгаа улсууд хариуцлагаа өндөржүүлэхийг ерөнхийлөгч Д.Медведев санал болголоо. Цөмийн аюулгүй байдал МАГАТЭ-гийн стандартад хатуу нийцэж байх ёстой. «Одоо үйлчилж байгаа олон улсын болон дотоодын хэм хэмжээний баазын хууль тогтоомжийг нарийн шинжлэн судлах шаардлагатай байна. Түүнийг төгс төгөлдөр болгох хэрэгтэй гэж би үзэж байна. Газар хөдлөлтийн аюултай бүсэд АЦС барихад хязгаарлалт тавих шаардлагатай байна. Найман баллын хүчтэй газар хөдлөх магадлалтай газар АЦС барихыг хориглосон заалт манай атомын эрчим хүчний хуульд байдаг юм. Харин энэ хуулийг олон улсын хэмжээнд баталгаажуулах хэрэгтэй байна. Япон улсад болсон шиг ийм аюултай байгалын гамшиг тохиолдвол хэзээч ганцхан улсыг хамараад зогсохгүй гэдгийг бид сайн ойлгож байна» гэж тэр хэллээ.Энэ долоо хоногт нэгэн чухал үйл явдал болж өнгөрлөө тэгэхдээ энэ удаа эдийн засгийн салбарт боллоо. Энэ үйл явдал Довилийн дээд хэмжээнгий уулзалтын явцад шууд бусаар ч нөлөөлөх байх. Вашингтонд хятад, америкийн стратег-эдийн засгийн яриа хэлэлцээ болсон ба энэ нь дээд хэмжээний уулзалтаас хойшх түншлэлийн харилцааг зохицуулах механизмийн хоёр дахь чухал хэлэлцээ боллоо.  Сүүлийн жилүүдэд санаатайгаар ханший нь бууруулж байгаа хятадын юань АНУ-ын толгойны өвчин болоод байгаа юм. Өнөөдөр Хятад улс нь дэлхийн долларын бус санхүүгийн байгуулалтыг бий болгож, зэрэгцэн орших нөөцийн валютыг гаргахыг зорьж байгаа дэлхийн эдийн засгийн хоёр дахь том гүрэн улс билээ. Хятад улсын энэ төлөвлөгөөнд АНУ саад учруулахад үнэхэээр бэрх байх болно гэж Москвагийн ОУХДС-ийн Дорно дахины судлалын тэнхимийн профессор Сергей Лузянин үзэж байна: «АНУ сүүлийн арван жил юанийн ханшийг өөрчлөж зах зээлийн ханшд ойртуулахын тулд Хятад улсад улс төр, эдийн засгийн шахалт үзүүлсэээр байгаа боловч ямарч үр дүнд хүрсэнгүй. Харин  “Их наймын” дээд хэмжээний уулзалт дээр энэ харилцан буулт хийлт шууд бус нөлөөлөх болно. Эдийн засгийн асуудлаарх хятад, америкийн стратегийн яриа хэлэлцээ дөнгөж саяхан өндөрлөсөн учир нээлттэй санал зөрөлдөөн гарахгүй л байх. Гэхдээ санал зөрөлдөөн байж л таарна» гэж тэр ярилаа. Мансууруулах бодисын суваг, арабын орнуудын хувьсгал, эдийн засгийн асуудлууд зэрэг халуун асуудлуудыг яаж шийдэх вэ? Довильд 5-р сарын 26, 27-нд “Их наймын” тэргүүнүүд эдгээр асуудлуудыг хэлэлцэхээс өөр арга байхгүй байхаа.