Иран, БНАСАУ хоёрыг пуужингийн технолог солилцож байна гэж сэжиглэж байна. НҮБ-ийн нууц илтгэлээс иш татан Рейтер агентлаг энэ тухай мэдээллээ.  Иран, БНАСАУ хоёр пуужингийн элементүүд болон хиймэл дагуулын төхөөрөмж туршиж байгаа явдал нь Барууны орнуудыг түгшээж байгаа бөгөөд энэ нь алсын тусгалтай баллистик пуужин бүтээх зорилготой гэж үзэж байгаа юм байна. Хойд Солонгос 2005 онд өөрийгөө цөмийн зэвсэгтэй гүрэн улс гэж зарласан ба 2006, 2009 онуудад цөмийн туршилт хийсэн билээ. НҮБ-ийн АЗ үүнийг чанга хатуу хориг арга хэмжээгээр хариулсан юм.