Испани, Грек улсуудад газар хөдлеж, арабын орнуудын улс төрийн байдал тогтворгүй болсон явдал энэ онд аялал жуулчлалын зах зээлд өөрчлөлт гаргав. Египетэд аялаж амрах хүмүүсийн тоо хэмжээ хоёр дахин багасав. Пиренейн хойгт галт уулнууд дэлбэрэх аюул хүмүүсийг Испанид амрах төлөвлөгөөнөөс татгалзахад хүргэв. Иймээс аялан амрах шинэ газар нутгийг эрэж эхэллээ. Ер бусын шинэ шинэ хөтөлбөрийг саначлахад бэлэн байгаа Орос улсад 2011 оны нэг ёсны нээлт болж мэднэ. Байгалийн аялал жуулчлал гэгч суулийн жилүүдэд Орост эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал Карелид уулын голоор салаар явах, дэлхийн хамгийн гунзгий цэнгэг устай Байгал нуурт аялахыг санал болгож байна. Байгалийн аялал жуулчлал хотоос хөл тавиагүй онгон нутагт очих агуулгатай. Тэгэхдээ Оросын төв бус нутгаас хол явах хэрэггүй. Москва, Ленинградын мужуудад байгалийн аялал жуулчлалын тусгай чиглэл байна гэж Оросын дотоод аялал жуулчлалын талаархи мэргэжилтэн Ольга Кондратюк «ОДХ» радиод мэдээлээд: «Байгалийн аялал жуулчлал рафтинг буюу уулын голоор салаар явж зугаалах эсвэл Алтайд хөдөө гэрт байрлаж амрах танин мэдэх аялал гэгч хоёр хэсэгт хуваагдаж байна. Танин мэдэх аялал гэгч Ленинград мужийн Подпорож нутагт хөгжсэн. Эртний сум хийд хэвээр хадгалагдсан «Подпоржийн мөнгөн цагариг» аялалын чиглэл тэнд бий. Хүнгүй сум замын хажууд байдаг. Орж үзээд мөргөж болно. Эзэнгүй барилга байшин маш сонирхолтой. Хөдөө аж ахуйд туслаж, малтах, суулгах, мал тэжээх, морь унаж зугаалах дуртай хүмүүсийн тоо одоо олширч байна» гэв. Хөдөө аж ахуйд туслах ажил зарим үед үзэл суртлын шинжтэй болж байна. Жишээ нь Ярослав мужийн засаг захиргаа «ЗХУ-д буцаж аялах» шинэ хөтөлбөрийг зохиожээ. Зочид зөвлөлт засгийн үеийн барилга байгууламжууд хэвээр хадгалагдсан нутгаар нэг-хоёр өдөр аялаж байна. Тэд Тутаев, Рыбинск хотод болон Салтыков-Щедриний ном зохиолуудад дурдагдсан Пошехон районд  очиж, нэрд гарсан Рыбинскийн УЦС-ыг сонирхон уздэг. Төслийн зохицуулагч, Ярослав мужийн Рыбинск захиргааны аялал жуулчлалын талаархи мэргэжилтэн Ольга Тишинова хэлэхдээ: «Зөвлөлт засгийн үеийн цэцэрлэгт гудамж» хөтөлбөрийг Тутаев хотод хэрэгжүүлж байна. Зөвлөлт маягийн барималуудыг тэнд цуглуулжээ. Мөн 60-д оны бүжиг, моод, зөвлөлтийн сургуулийн хичээлийг сонирхуулж байна. «Цэрэг амрах үеэр» маш сонирхолтой хөтөлбөрийг маршал Блюхер, «Газар гэрт» дууны угийг зохиосон яруу найрагч Сурков нарын эх нутаг Рыбинский районд хэрэгжүүлж байна. Аялагчид тэр үеийн хувцас өмсөж, дуу дуулцгаадаг. Мөн «Зөвлөлт Орос» музей Пошехон нутагт гурван жил ажиллаж байна. Тэнд хамтралын удирдлага болон пионер болгох ёслолыг үзүүлж танилцуулна» гэв.  Камчаткийн хойгоор хийх аялал жилээс жилд улам их сонирхол татаж байна. Орон нутгийн агентлагууд аялал жуулчлалын янз бүрийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Эдгээр нь явган явж зугаалах, уул, галт  ууланд авиран гарах, майханд байрлан амрах, байгалийн орчинд ан амьтныг ажиглах хөтөлбөр гэж «Астравел» компанийн менежер Анастасия Самарина хэлээд: «Тэнд сонирхолтой нутаг маш олон. Халуун булгийн хөндий болон одоо дэлбэрч байгаа галт уулыг сонирхон үздэг. Өмнөд  Курилын нуурыг сонирхож, загас барьж буй баавгайг ажиглаж болно. Мөн загас турсээ шахахыг харж, «Камчаткийн Швейцар» гэдэг Эсаа сууринд очиж, ус нь жилийн турш 40 хэм халуун байдаг  булагт орж үзнэ. Түүнчлэн Номхон далайгаар зугаална. Ключевская галт уулыг сонирхон үзэж болно. Тэнд галт уул 1975 онд дэлбэрсэн билээ. Одоо дөнгөж 40 жилийн өмнө бий болсон уулан дээр гарч болно» гэв. «Алтан булаг» аялал жуулчлалын соёл-угсаатны хосгүй цогцлбор БНТува улсад нээгдэв. Тэнд хөөмийлөхийг сонсож, бүр сурч болно. Өмнөд Курил аялал жуулчлалын ирээдүйн төлөвтэй бус боллоо. Адал явдалт аялал сонирхогчид Курилын арлуудын хооронд дарвуулт онгоцоор явж, галт уулыг ажиглах боломжтой. Тайван амрах дуртай аялагчид Кунашир арлын халуун булаг болон шавар эмчилгээг сонгож авч байна.