Спам буюу цахим захидлыг хэт олноор түгээсний төлөө шийтгэлийг улам хатуу болгох өөрчлөлтийг оросын хууль тогтоомжид оруулж магадгүй. Улсын Думын депутатууд зохих хуулийн төслийг боловсруулжээ. Цахим захидал хэт олноор түгээсний төлөө торгуулийг нэмэгдүүлж, ийм захидал түгээгчийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх тухай зуйл ангийг нэвтрүүлэхийг санаачилжээ. Тухайлбал шинэ хуулийн төсөл спам ойлголтыг нэвтрүүлж, түүний шалгуур, хариуцлагыг лавлан тодруулж байна. Жишээ нь нэг өдрийн дотор 1 мянга буюу долоо хоногийн дотор 10 мянган цахим захидал түгээгч зургаан сараас нэг жил хуртэл засан хүмүүжүүлэх ажил хийж эсвэл 1 сая хүртэл рублийн торгууль төлөх юм. Хуулийн этгээд ба хувь хунд ногдуулах торгуулийн хэр хэмжээ ялгаатай. Зөвхөн 2009 онд спамын учруулсан бүх хохирол торгуулийн дээд хэмжээнээс 14 дахин илүү их байсан гэж хуулийн төслийг зохиогчийн нэг Оросын цахим зам харилцааны холбооны мэдээллийн аюулгүй байдал, кибер гэмт хэргийн комиссын зохицуулагч Ирина Левова  «ОДХ» радиод мэдээлээд. Манай комиссын сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны дүнгээс харахад зөвхөн 2009 онд эдийн засгийн хохирол 14 тэрбум 100 сая рубльд хүрсэн. Орост спамын зах зээлийн эргэлт жилд бараг 4 тэрбум рубль болжээ. 2010 оны тоо баримтууд одоогоор гараагүй. Энэ хугацаанд манайд спам багасаагүй нь мэдээж. Улмаар хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж хэлж болно гэв. Эдийн засгийн хохирол нэмэгдсээр байна. Иймээс их хэмжээний торгууль ба засан хүмүүжүүлэх ажил спам түгээгчийг шийтгэх зуй ёсны арга хэмжээ хэмээн үзэж байна гэж «Мэдээллийн аюулгүй байдал» сэтгүүлийн  нийтлэлч Александр Власов хэлээд: «Спам маш их хэмжээний хохирол учруулж байна гэж бас үзэж байна. 14 тэрбум рубль бол Оросын ДНБ-ий 1 хувь гэсэн уг. Улмаар мөн технологи илүү их хөгжсөн дэлхийн ДНБ-ний 1 хувь эзлэжээ. Ашиг захидлыг арилгахад бүх ажилтны цаг зарцуулалтыг харгалзвал тийм байна. Өөр хохиролын тухайд гэвэл санхуугийн байгууллагын мэдээлийн системийг ажиллагааг спамаар халхавчилдаг. Захиргааны ба эрүүгийн хариуцлагын арга хэмжээнүүдийг  мэргэжилтэн бид дэмжиж байна» гэв. Цахим мэдээллийг хүлээн авагч нь урьдчилан зөвшөөрсөн буюу явуулагчтай ажил хэрэгч эсвэл хамаатны харилцаатай байх нөхцөлд цахим мэдээлэл явуулж болно. Энэ нь спамаас хамгаалах нэгэн арга хэмжээ билээ. Түүнээс гадна спам үүсгэх хөтөлбөр зохиохыг хууль бус ажиллагаа хэмээн үзэхийг депутатууд уриалав. Зах зээлийн этгээдүүдийн хучин чармайлтыг нэгтгэхгүй бол эдгээр арга хэмжээ үр дүнд хүрэхгүй гэж Александр Власов онцлоод: «Дараачийн алхамыг заавал хийх хэрэгтэй. Хостинг-провайдер, алсын холбоо харилцааны операторчдын хамтын нийгэмлэг спамтай тэмцэх ёстой. Mail. Ru, Rambler, Яндекс спамыг зогсоох арга хэмжээ авч байна. Гэвч эдгээр компани төдийгүй хамтын нийгэмлэгийн бүх гишүүн спамыг боох ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурж тэмцэх ёстой. Энэ зорилгоор холбооны тухай хууль ба өөр баримт бичигт өөрчлөлт оруулах хэрэгтэй» гэв. Шинжээчид дээрх хуулийн төслийг ерөнхийд нь нааштай үнэлж байна. Баримт бичиг кибер гэмт хэрэгтэй хийх тэмцлийг өргөжүүлнэ. Гэвч энэ хүрээнд олон улсын хучин чармайлтыг уялдуулан зохицуулах асуудлыг шийдвэрлээгүй гэж Александр Власов тэмдэглээд: «Урт замыг туулах хэрэгтэй гэж бодож байна. Олон улсын цахим холбооны нэгдлээс ямар нэг арга хэмжээ авах нь дамжиггүй. Спам түгээх нь улс дамнасан ажиллагаа юм. Оросын түгээгч Зааны Ясны Эрэгт сөрвөртэй байвал тэндээс түгээнэ. Иймээс зохих байгууллагууд эрх үйн тусламж үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд мэдээлэл солилцож, ийм этгээдийг дэлхий даяар мөрдөх талаар манай хууль сахиулах байгууллагуудад туслах ёстой» гэв. Гэвч одоогоор спам-технологи хууль тогтоомжийг боловсронгүй болгохоос илүү хурдан хөгжиж байгааг шинжээчид тэмдэглэжээ. Иймээс санаачилсан хуулийн төсөл уян хатан хэлбэртэй байх ёстой. Тэгвэл хувиргах боломж бий болно.