Олон нийтийн эртний байгууллага - Оросын энх тайвны сангийн 50 жилийн ойд зориулсан шуудангийн тусгай маркийг Москвад хэвлэн гаргав. Цагригийн төв дунд энх тайван, хайр дурлал, үр шимийн бэлэгдэл болох тагтаа бүхий сангийн бэлгэ тэмдэг марканд дүрслэгдсэн байна. Ойд зориулсан маркийг дөнгөж 265 мянган ширхэгээр хэвлэн гаргажээ. Анхны өдөр гэгч шуудангийн марк, дугтуйд тамга дарах үеэр сонгодог хөгжим эгшиглэв. Оросын хүүхэд залуучуудын симфони найрал хөгжим хөгжимдлөө Оросын энх тайвны сангаас мөн хамтлагийн бүх гишүүнд сар дутам стипенди өгч байна. Олон нийтийн нэр хүндтэй байгууллагын олон анд ёслолд байлцав. Оросын марк цуглуулах үндэсний академийн дарга Андрей Стрыгин үйл явдлын ач холбогдлыг онцлоод Өнөөдөр түүхэн үйл явдал болж байна. Оросын 500 гаруй сангаас зөвхөн нэг нь өөрийн гэсэн марктай. Энэ нь сангийн их хувь нэмэр, ач тусыг тусган харуулж байна гэлээ. АНУ, Герман, Франц, Япон, Испани, Болгар гээд хэд хэдэн улсын түнш байгууллагууд Оросын энх тайвны сантай хамтран ажиллаж байна. ОХУ-ын 57 бус нутагт байгаа салбарууд нь ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөл бэхжүүлж энхийг эрхэмлэгч энэрэнгүй үйл ажиллагаа явуулдаг. Сангаас ахмад дайчид, өнчин хүүхдүүд ба тахир дутуу хүмүүст тусламж үзүүлж байна. Түүнчлэн мэдээллийг цуглуулж, Дэлхийн хоёрдугаар дайны байлдаан ба 1945 оноос хойшхи олон үндэстний мөргөлдөөний талбараас буцаж ирээгөй оросын иргэдийн гавьяаг мөнхжүүлэх Дурсгалын ном гаргаж байна. Дэлхийн олон орны марк цуглуулагчид манай сантай холбоотой шуудангийн бүтээгдэхүүнийг их үнэлдэг гэж Оросын энх тайвны сангийн захиргааны дарга, ОХУ-ын Улсын Думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн дэд дарга Леонид Слуцкий хэлээд Оросын энх тайвны сангийн янз бүрийн ойд зориулсан шуудангийн маркийн цуглуулга хэдэн арван жилийн дараа ховордож, маш их үнэтэй болно. Энх тайвны сангийн бүх ойд зориулсан маркуудыг цуглуулсан хүн марк цуглуулагчдын дотор их нэр хүндтэй болно гэв. Шуудангийн марк, дугтуйд тамга дарах ёслолын дараа Энх тайвны сангийн бэлгэ тэмдэг болох цагаан тагтаануудыг цэлмэг хөх тэнгэр луу нисгэв.