0Афганистаны зүүн хэсгийн Нангархар мужид НАТО-гийн цэргийнхэн 15 настай хүүг санаандгүй хороосноос болж олон нийтийн эмх замбараагүй байдал дэгдээд байна. Хэдэн зуун жагсагчид тус улсын полицтэй хүчтэй тэмцэлд орсон байна. Нэг хүн нас барж, гурван хүн шархаджээ. Жагсаалын үеээр босогчдын дундаас полицынхны өөдөөс чулуу шидэж, хэд хэдэн удаа буудсан байна. Хариуд нь цагдагийнхан гал нээжээ. НАТО-гийн цэргийнхний афган талибын эсрэг буудлага нь заримдаа алдаатай болж энгийн хүмүүс амиа алдахад хүргэдэг ажээ.