Энэ 6-р сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтан дээр Афганистан улсад ажиглагчийн статус олгож магадгүй байна. Энэ тухай бямба гаригт Алма-Атад болсон ШХАБ-ын орнуудын ГХЯ-ны сайдуудын уулзалтын үр дүнгээс тодорхой харагдаж байна. Тэд тус байгууллагыг цаашид  өргөжүүлэх тухай яриад зогссонгүй, ШХАБ байгуулагдсаны 10 жилийн ойн дээд хэмжээний уулзалтыг бэлтгэн явуулах талаар ярилцан тохиролцлоо. Алма-Атад Орос улсын төлөөлөгчдийг ГХЯ-ны сайд Сергей Лавров тэргүүллээ. Казахстаны томоохон хотуудын нэгд болсон энэхүү уулзалтын гол сэдвүүдийн нэг нь ШХАБ-д шинээр улс орон нэгдэн орох тухай байв. Одоогийн байдлаар тус байгууллагын бүрэлдэхүүнд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан болон Узбекистан ордог юм. Пакистан, Иран болон Монгол улс ажиглагчийн статустай оролцдог. Харин Белорусь, Шри-Ланк яриа-хэлэлцээний түнш статусыг авсан юм. Саяхан хүртэл шинэ оролцогчдыг сонгон шалгаруулах хэмжүүр нь тус  олон улсын бүтцэд байгаагүй юм. Зөвхөн 2010 онд Ираныг ШХАБ-ын эгнээнд оруулах тухай ярьж байсан, гэтэл гишүүн орнууд шийдвэр гаргаж: НҮБ-ын АЗ-ийн Тогтоолд байгаа нэг ч орон тус байгууллагын гишүүнээр элсэхээр санаархаж болохгүй гэжээ. Тегеранд эхний ээлжинд цөмийн хөтөлбөртэй холбоотой бүх асуудлаа зохицуулсны дараа ШХАБ-д нэгдэн орж болно гэдгийг зааварласан юм. Тавьсан шаардлага биелэгдсэн юм байлгүй, Алма-Атагийн уулзалт болохоос хэдхэн хоногийн өмнө Иран улс энэхүү асуудлаарх яриа хэлэлцээг дахин сэргээх бодолтой байгаагаа мэдэгдсэн юм. Хэрвээ Ираны асуудалтай холбогдолтой тогтоолыг хүчингүй болгох юм уу, аль эсвэл зогсооход хүрвэл энэ улсыг ШХАБ-д нэгдэн орох өргөдлийг нь хэлэлцэхэд саад үгүй гэж ГХЯ-ны сайд Сергей Лавров хэллээ. ШХАБ-ын бүрэн эрхтэй гишүүн болох хүсэлтэй бүлэг орон бий. Түүнчлэн ШХАБ-д нэгдэн ороод, ажиглагчийн статусыг ашиглаад зогсохгүй,  яриа, хэлэлцээний статустай байх хүсэлтэй өөр нэг бүлэг орон  бий. Эдгээр бүх өргөдлүүдийг хэлэлцэж байна. 6-р сарын 15-нд Астанад улс орны ерөнхийлөгчид шинжээч болон гадаад хэргийн сайдуудын бэлтгэсэн тус байгууллагын гишүүнчлэлтэй холбоотой баримт бичгийг хэлэлцэх юм. Гишүүнээр элсэх илүү их магадлалтай орон – Энэтхэг, Пакистан хоёр байна. Энэ нь мансуурулах бодисын аюул заналтай хийх тэмцлийг эрчимжүүлэн, чухамдаа энэ хоёр орноор л “өмнөд чиглэл” гэх афганы героины суваг яригддаг ажээ. Байгууллагын тэргүүн нарын энэхүү уулзалт дээр ШХАБ-ын 2016 оны мансууруулах бодистой тэмцэх стратегийн хөтөлбөрийг батлах юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд терроризмтэй тэмцэхийн нэгэн адил Афганистан улс туслана – гэж Сергей Лавров мэдэгдэв. Одоо хүртэл тусгай урилгаар оролцдог Афганистаны мэргэжил нэгт нөхдийнхөө хамт терроризмын эсрэг, мансууруулах бодисын эсрэг бид ажилладаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө тэдэнд ажиглагчын статус олгож өгөхийг бид хүссэн юм. 6-р сард болох ШХАБ-ын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтан дээр улс орны удирдагчид “Астанагийн ШХАБ-ын 10 жилийн ойн” тунхаглалыг хэлэлцэх юм. Уг баримт бичигт тус байгууллагын 10 жилийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч, ШХАБ-ын олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудад хандах хандлагуудыг тодорхойлсон байх ажээ.