Йемений өмнө хэсэгт сөрөг хүчнийхэн иргэний захирагдах бус ажиллагааг өрнүүлээд байна. Аден, Таиз хотууд нь бослогын төв болж хувираад байна. Йемений мөргөлдөөн нь гурав дахь сардаа үргэлжилж байна. Өдөр бүр тус улсын гудамж талбайд хэдэн мянган жагсагчид гарч 30 жил тус улсыг удирдсан ерөнхийлөгч Али Абдаллы Салехыг огцрохыг шаардаж байна. Ард түмний бослого гарснаас хойш тус улсад 180 хүн амь насаа алдажээ.