Ойрхи-Дорнодын сөргөлдөөнийг Хятад улсад авчирах гэсэн ямарч оролдлого нь бүтэлгүй болох юм. Ийм мэдэгдлийг Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Зянь Юй хийв. Энэхүү мэдэгдлийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны саяхны  өгсөн  ярилцлагын хариу болгон Бээжин өгчээ. Тэрхүү ярилцлагадаа америкийн дипломатын тэргүүн тэмдэглэхдээ, “Хятад улс нь түүхийн явцыг зогсоохыг санаархаж байна. Энэ нь дэмий хэрэг юм” гэж тэр хэлжээ. Иймэрхүү сургамжийг Зянь Юй үзэхдээ “Зүйд нийцэхгүй. Хятад улсыг Баруун Азийн, Хойд Африкийн орнуудын байдалтай адилтган үзэж, хооронд нь харьцуулж байгаа нь тохиромжгүй юм” гэж  хятадын дипломат хэлжээ.