Японы “Хамаока” АЦС нь 5-р сарын 14-нд сүүлийн тогоогоо зогсоов. Тус станцын тавдахь эрчимийн блок өнөө өглөө Москвагийн цагаар 5 цагт эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоов. “Хамаока” нь аюултай бүсэд байрладаг тул АЦС уг шийдвэрийг гаргах болсон юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар станцын ойр орчимд ойрын 30 жилд 8 хүртэл баллын газар хөдлөлт болж магадгүй юм байна. “Хамаока” АЦС нь Токиогоос 200 км  баруун-өмнөд хэсэгт оршидог бөгөөд тус улсын эрчим хүчний нилээд хувийг гаргадаг ажээ. Нийтдээ тус станцад таван тогоо суурилуулсан байдаг, гэсэн хэдий ч 5-р сарын 11-ний өдрийн байдлаар идэвхитэй ажилтай хоёр тогоо байжээ. Тэдний нэг дөрөвдэхь тогоог өнөө өглөө зогсоожээ. Үүний түрүүний баасан гаригт эхний тавдахь тогоог зогсоосон байжээ.